Monday, April 29, 2013

Өчигдөр миний хуримын өдөөөөөөр гэж

Нэг л өдөр ингээд хүнтэй суугаад гэрлэлтээ батлуулчдын байжээ гэж. Ёооноо зөв л юм хийсэн байгаа даа нэг муу шамин авахын төлөө ийм амархан суучих гэж. Зооо ёодын янз бүрийн болуул салчхым чинь жихшиг. Шал тэнэг ганц ч хоноогүй байж ингэж яриад байж байдаг гэнээ. Тэрний ингэж бодсоныг ч мэдэж байна зус. Хүн амьтанд ч хэлэлгүй ангийнхаа 2 найзыг авчирж гэрчээ болгоод л хуримаа хийчихлээ шүү даа.
Ойрд ч их адал явдалтай өнгөрч байна дөө гэж. Зуслангийн байшингаа барьж дуусгах гэж бүгдээрээ л тонголзлоо. Би ч бас ганц өдөр л очсон гэж байгаа. Тэгсэн мөртлөө л хамаг бие өвдчихөж. Хамгийн харамсалтай нь сүүлийн үед очиж засал номоо хийлгэж итгэж найдаж явсан залуухан лам маань гэнэт нас барчихаж. Дөнгөж 40 хүрч байгаа болвуу гэмээр өндөр нуруутай чанга дуутай зөв бодолтой тэр хүнийг зусландаа очих бүртээ том байшинг нь хараад үргэлж бодох байх даа гэж бодогдоод байхын. Ум мани бад ми хум

Гэхдээ бүх юм цаанаасаа лаг хурдан хурдан бүтээд байхын. Энэ нь дээрх хүний хийсэн засал номынх нь хүч юм болуу гэж бас бодоод л байна.
Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбоотой шилжилт хөдөлгөөн зогсоосон байсан ч эмэгтэйгийнх нь хаяган дээр баталж болдог гээд. Тэр эрүүл мэндийн үзлэг ч гэсэн лаг амархан бүтсэн. Хаа байсан үдээс хойш 2 болчихоод байхад хэзээ шинжилгээ авч байлаа тэгээд бас эмч нар нь ч гэсэн одоо авахгүй гээл хөөгөөд гаргадаг биз дээ.  Гэтэл бүгд туслаад л шууд шууд бүтээл явчихсан.
Бид хоёрыг машин авах цаг нь болцон болохоор тэгээд байгаан болуу хихи. Одоо яаж ийж байгаал юм юмтай болохгүй бол гуч хүрээд юу ч гүй сууж байх нь байна ш дэ хүү минь.

Аягүй бол надад ирэх жижигхэн маамуу их цамаан ямбатай амьтан байгаа байх. энэ юу ч гүй аав ээж хоёрт очихгүйээ гээд ярвайгаад сууж байгаа ч юм билүү хэхэ. Удахгүй гого юмнуудтай болноо хүрээд ирээ гэж хулхидаад ч ирэхгүй байнөө. Тэхээр одоо авчаал хүлээж байхаас.

Аааяаяа энэ зун ч мөнгөний проблем их байна шүү. Хөдөө явах юмаа бэлдэнэ, машиндаа суудлын бүрээс, номер дугаар гээд хөөрхөн хөөрхөн зарлага гарна. Хамгийн гол нь залуугаа аятайхан ажилд оруулчмаар байнаа. 3 жил махийлаа ш дээ хөөрхий олигтой авч байгаа цалин ч байхгүй бас хэцүү юмөө. Өөрөө ч жоохон сэргэлэн биш ч юмуу за мэдкүээ. Би ямар өөрийнхөө мундагтаа гайгүй ажил хийж байгаа биш. Гэхдээ жоохон гүргэр зан дутагдаад байх шиг байнаа. Айлын ганц тэгээд том хүү бас онц биш юмаа хараад байхад. Анхных болохоор бүр дураараа өсцөн. Бүх юм нь бэлэн байж байвал болж байгаа нь тэр. Өөрөө хийж бүтээж олно босгоно гэхдээ жоохон муу юм шиг санагдаад байхын. Ядаж л авсан жоохон цалингаа юунд үрсэн нь мэдэгдэхгүй алга болгочхын. Бас тусдаа энд тэнд байгаа болхоор тэгээд байж магадгүй л юм. Гэдэс нь өлсөхөөр харагдсанаа авч идчээл. Таксидаал. Хажуугаас нь харж анхаарч байгаа хүн байхгүй болохоор эрэгтэй хүн ч аргагүй юм дөө. Машин аваад тэрэндээ өөрөө бензинээ хийгээд яваад байвал сэтгэл санаа нь ч сэргэхийн, мөнгө төгрөгөндөө ч гамтай байхын болуу л гэж бодоод байна ш дэ.
тэгээд би гэж нэг эр эм нь мэдэгдэхгүй юм өчнөөн олон жил болж байхад ганц хүүхэд гаргаад өгчиж чадахгүй арчаагүй амьтан юмаа. Юундаа байдын болоо одоо бүр 7 жил болчоод байхад байдгүй шүү яадын билээ байз. Хөөрхий өнгөрдөг лам маань л очих болгонд энэ жил жирэмсэн болохын байнаа л гэдэгсэн. Болох биз дээ ямар ч байсан эхний ээлжинд ажлаа сайн хийж машинаа авахаа боды. Тэрний дараа болноо болно бололгүй яахав амьд мэнд эрүүл саруул байгаа цагт үргэлж иймээрээ байхгүй л лавтай.

Thursday, April 4, 2013

Ажлаа хий л дээ

Ажил мажлаа хий л дээ зөндөө их ажилтай байж хуучин блогоо хайж майцан олдохгүй болохоороо шинэ блог нээж мээцэн ч байх шиг. Өмнөх шигээ л тэгээд хар юмандаа баригдаал хааж маадаг биз дээ чиииии тэгээ биз дээ чиииии