Monday, December 30, 2013

Шинэ жил, шинэ амьдрал, шинэ эхлэл, шинэ амжилт

2013 он ерөнхийдөө нам тайвандуу, нам жим өнгөрсөн гэхэд болно. Гэхдээ яахвээ өнгөрч байгаа оноо муулаад яахав сайхан л жил болж өнгөрлөө.

2014 он миний хувьд олон гайхамшигтай зүйл болж өнгөрнө гэж итгэж найдаж, гол нь зөн совин минь хэлээд байна хохо. Маргааш энэ жилийн сүүлийн өдөр тийм болохоор өөртөө захиа бичнэ. Ирэх жил юу хүсэж мөрөөдөж байна, ямар ямар зүйл хиймээр байна, ямар амжилт гаргасан байхнуу тэр бүгдийг тоочиж бичээд ирэх жилийн сүүлийн өдөр өнөөдөр байгаагаасаа хэр өөрчлөгдсөн байна төлөвлөгөө биелсэн байнуу үгүй юу гэдгээ харьцуулна. Энэ санааг Гоолингоогоос хусчихлаа кк. Гэхдээ энэ захиа минь драфт хэлбэрээрээ байхым байгаам хихи.
Урд нь зөн совиндоо найдаж надад сайхан зүйл тохиолдох боловуу гэж амьдардаг байсан бол одоо өөртөө итгэж зүтгэх цаг нэгэнт болжээ гэж.
Би ажилтай юм чинь болоод байна гэж бодоод яваад байх нь олсон дээгүүр явж байгаа циркчин биш хүнтэй агаар нэгэн буй заа кк. Амьдралд юу ч тохиолдож болно гэнэтийн зүйлд бэлэн байх хэрэгтэй гэдэг зүйлийг 2013 он надад бусдаар дамжуулж сайн ойлгуулсан. Тиймээс сайхан амьдрал гол нь баталгаатай амьдралыг бурханд найдаж хүлээх биш өөрөө бий болгох ёстой. Хэдийгээр жилээс жилд миний амьдрал дээрдэж дээшилж байгаа ч гэсэн өөртөө сэтгэл ханаж суух нь утгагүй тэнэглэл юм.
SBN тв-ээр Монгол хүн Монголын бахархал гээд нэвтрүүлэг гарч байнаа. Үнэхээр бахархмаар хүмүүс байхымаа. Google, microsoft, samsung, yahoo гээд л лаг лаг газар ажилладаг. Тэгээд дандаа ахлах инженер, ахлах программист гээд л ёстой муундаг. Урам зориг авмаар. Ёстой айлын хүүхдүүд ийм адтай гэдэг шиг л. Хэдийгээр тэр хүмүүс шиг лаг болохгүй ч гэсэн өөрийнхөө хэмжээнд хөгжиж, тэмүүлж утга учиртай амьдрах хэрэгтэй.

Олон юм яриад ч яахав. САЙН БАЙНУУУУУУ 2014 ОН. МИНИЙ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛИЙГ ҮНЭЛЖ АРААС МИНЬ ТҮЛХЭЖ ТҮРЖ ӨГӨӨРЭЙ. ИРЖ БАЙГАА ОН АМЖИЛТ БҮТЭЭЛ, УРАМ ЗОРИГООР ДҮҮРЭН БАЙХ БОЛНООООООООО. УРАААА ПҮН ПАН ТҮС ТАС...

Monday, December 23, 2013

Хэцүү зүйлүүд

Би энэ блогтоо ерөөсөө дандаа хар бараан юм л бичдэг болжээ. За яахав гоё юмнууды нь тэгж байгаад бичнээ. 2013 он ерөнхийдөө жоохон тиймэрхүү жил болж өнгөрлөө миний хувьд.
Нээх сайхан онцлоод хэлчих ч юм алга. Ажлаа солиод яахав дажгүйээ. Зээлээр ч гэсэн машинтай байртай болсон нь авууштай. Гэхдээ эд хөрөнгө бол түр зуурынх гэдгийг зах зухаас нь ойлгоод байх шиг. Бодвол нас нэмээд хөгширч байгаагийн шинж юм болов уу.

Эхний хагаст нь сайхан зүйл нилээн болсоон болсон. Олон жил хамт байгаагүй эгчтэйгээ хэдэн сар ч болов цуг байсан. 10 жилийн ангийнхантайгаа сургууль төгссөний 10 жилийн ойгоо хийгээд сайхан л байсан. Ажил дээр ч тодорхой хэмжээний ахиц гарсан. Бусад хүмүүсийн хувьд инээдтэй ч удирдах түвшний ажилтай болсон.

Харин сүүлийн хагас жилд нь хэцүү зүйлүүд нилээн их боллоо. Манай 10 жилийн ангийнхан бусад ангийнхнийг бодвол амь нэгтэй гэхиймуу нэгнийхээ жаргал зовлонг хамдаа үүрэлцэж, баяр ёслолоор хамтдаа байхыг хичээцгээдэг.

Юу хэлэх гээд нуршаад байна вэ гэвэл хөдөөгийн жижигхэн сумын сургуулийн тэрүүхэн тэндээ сайн сурлагатай гэсэн хүүхдүүдий нь цуглуулсан жижигхэн сургуулийн хүүхдүүд амь нэгтэй байхаас ч яахав. Гэр орон аав ээж ах дүү гээд бараг бүгдийг нь мэддэг. Өөрийнхөө аав ээжээс дутахгүй бодож явдын бид нар нэгнийхээ аав ээжийг.

Хамгийн сайн найзын минь ээж, аймагтаа төдийгүй улсдаа нэр төртэй мундаг эмч эгч хүний төлөө гээд дуудлаганд явж байгаад архиндаа солиорсон согтуу хар гайгаас болж автын осолд ороод хорвоогоос хальчихсан. Найзыгаа харахаар л өрөвдөөд үнэхээр хэцүү байсан. Найзын минь аав нь бас мундаг эмч хүн. 3 охин нь тэр аав яасан их шаналж байгаа болоо.

Удалгүй дахиад л муу мэдээ. Бас л багын найзын минь ээж мундаг багш хүн зуурдаар өнгөрчихсөн. Орос англи хэлний багш улсдаа тэргүүлдэг 1-р сургуульд багшилдаг байсан. Ээжийгээ үүрд явчихсантай эвлэрч чадахгүй найз минь бор дарсанд шунах болсон. Амьдралаа алдахаас нь өмнө бид нар найзыгаа сэтгэлээр нь өргөж зовлонг хамт туулахыг хичээж байгаа.

Өмнөх шаналалууд мартагдаагүй байхад бүүр ч муу мэдээ. Хорвоо ямар харгис хатуу юм бэ гэдэг үгийг хичээн ч хэлээд яалтайв. Бас нэг ангийн найзын маань хань тархины хавдартай байсныг хожуу мэдээд арга хэмжээ авах хугацаа байгаагүй учраас бас л тэнгэрт хальчихсан. Хэдийгээр дотны найз биш ч гэсэн аавыгаа дуурайсан хөөрхөн хүүг нь харахаар л нулимс гараад байх юм. Найзын маань нөхөр мундаг зураач байжээ. Ёстой л ид хийж бүтээдэг оргилуун үедээ үнэхээр харамсалтай юм. Хэдхэн жилийн хугацаанд үнэхээр их юм хийж бүтээснийг нь фб-ээс нь үзлээ. Монголын төдийгүй гадны том том тоглолтын тайзыг засдаг байж. Бүх л алдар цуутай мундаг хүмүүстэй найзлаж нөхөрлөж хамтран ажиллаж байж.
 Хүн болгон бурхнаас даалгавартай ирдэг гэж өглөөхөн нэвтрүүлгээр сонссон. Бодвол тэр даалгавараа яаравчлан амжуулчихаад явчихсын боловуу гэж бодохын. Найз минь хүүгийнхээ төлөө мундаг тэвчээр гаргаж наанаа зүгээр байгаа юм шиг харагдсан ч цаанаа сэтгэл нь ямар их шаналж зовж байгаа, тэрийгээ хүүдээ ил гаргаж харуулахгүй гэж хичээж байгааг нь мэдрээд үнэхээр хэцүү байнаа. Цэл залуугаараа ингээд өнчрөөд үлдэх гэж. Үнэхээр харамсаад ч барахгүй юм.
Би яагаад ч юм багаасаа хүний жаргал гэхээсээ зовлонг өөрийн эрхгүй тэр хүний оронд өөрийгөө төсөөлж шаналдаг хүүхэд байсын. Одоо ч тэр хөөрхий найзыгаа бодохоор хэд хоног сэтгэл өвдөөд хэцүү байна. Яагаад ийм харгис хэцүү зовлонг тэр жижигхээн 20 гаранхан настай бүсгүй үүрэх ёстой юм болоо. Ханийгаа дуурайсан хөөрхөн хүүгээ харж л сэтгэлээ дэвтээж байгаа байх даа хөөрхий минь. Хүү нь аавыгаа дуурайсан мундаг зураач болоод ээжийгээ жаргаах байхаа итгэж байна.