Monday, September 30, 2013

Сонин хачин солиу гажуу

Заа юу юу л болоод өнгөрөв бүү мэдээ. 9-өөс ганц 2 өдөр пялсныг эс тооцвол хичээлдээ суулаа. Хичээл 21нд дуусаад сууж хутга тавилгүй мах идэж хундага тавилгүй архи ууна гэдэг шиг л зад найрлалаа. Лав энэ 7 хоногтой нийлээд 3 хагас сайн дараалан найрлаж байна. Амьдралдаа манай аав ээж 2 ингэж найрлаж байхыг хараагүйн байна.
За юун найр наадам болов гэвэл ааль няднан уржнангаас хойш 2 давхар зуслангийн байшин барьсымөө тэрийгээ энэ жил дутуу хагас дуусгаад. Яагаад дутуу хагас гэвэл ерөнхийдөө бариад дууссан боловч дээд давхрын дотор засал хийгдээгүй байгаа.
Заа тэгээл хагас сайнд очиэ цэвэрлэгээ хоол унд хийнэ. Хүмүүс орж ирнэ цай хоол салат зууш хийж өгөөл буцаагаал аяга тавгаа угаачаал найр ид дундаа ороол архи айргаа уугаал эхлэнгүүт нь за явлаа зочидтойгоо сайхан найрлаарай гээл аав ээж 2-ыгоо үлдээчээл гэртээ ирчдиймөө.
Эхний хагас сайн буюу 21нд нь харин онцгой үйл явдал болсоон. Миний урт удаан настай хадаг маань ирсэн кк. Урд нь энд тэндээс сонсож дуулаал яг намайг авах гээл хадаг барьсан хүмүүс ороод ирвэл гээл бодоол сандраал байдаг байсан чинь яг цагаа тулсан чинь яагаачгүй. Болдог юм болдгоороо л болж байгаам шиг санагдаад нээх тоогоогүй шд сонин.

Аа бас нөхөр ажлаасаа гарсын байна. Учир нь шөнө ажилладаг их ч ядардаг ажил байсымөө хөөрхий. Би ганц 2 удаа очиж үзсэн л дээ аймаар дуу чимээтэй тэгээд бас их хортой үнэртэй байсан. Тэгж байгаад өөрөө залхаад гарах байх даа гэж бодож байсан бодсоноор ч болсон.
Хөөрхий бас 3 жил болсын болохоороо дассан бололтой. Харахад сэтгэл нь нэг л гонсгор харагдаад байхаар нь юм ч хэлсэнгүй ашгүй ашгүй гарсан нь дээр л гэлээ. Одоохондоо ажилд ор бушуул түргэл гэж нээх шахахгүй л байгаа нэг хэсэг харзны гэж бодоод. Юм болгоны нь зааж зааварлаад үглэж яншаад байхаар эрэгтэй хүнд хэцүү л байдаг байлгүй.
Урд нь яг энэ байдлаас болоод хэрэлдээд бүр салж ч байлаа.  Эр хүн алдаж онож байж амжилтанд хүрдэг гэдгийг ойлгохгүй хэдэн жилийн өмнө бол урт үс богино ухааныхаа ачаар их л үзэж тардаг байлаа гэж.
Өөрийнхөө сайнд нэг муу ажилтай явж байгаагаа мэдэхгүй эрэгтэй хүнийг муу муухайгаар хэлж өөрөөсөө дорд үзэх хэрэггүй гэдгийг ойлгоод ухаараад байгаа ч гэсэн хааяаа хааяаа уурын мунхагаар энэ зан цухалзах гээл байгаан. Бага багаар багассаар бүр байхгүй болно гэдэгт итгэж л байна.
Манай хүн уул нь сэргэлэн хүний арга эв олохдоо намайг холоо орхино. Баргийн ажилд эв дүйтэй. Нэг гэм нь хичээл сургуульд жоохон дургүй талдаа. Тиймдээ ч эхний сургуульдаа өөрөө ч дургүй байсан угаас хичээлд дургүй болохоор төгсөхийн даваан дээр хаясан.
Харин дараагийн сургууль нь өөрөө сонгосон мэргэжилдээ сонирхолтой ч хичээл хийдгүй бас дээр нь тэнэг үглээ яншаа өнөө маргаашаа бодсон энэ муу хүүхнээс болоод төгсөлгүй орхисон байх гэж боддын. Боддын гэж өөрийгөө өмөөрөөд ч яахав угаасаа тэгсийм.
Ямар хүүхэд шуухад гэж байх биш ганц жил ажил хийлгэлгүй хичээлд нь явуулцан бол өдийд аль хэзээний хөлөө олчихсон байх байлаа. Аав ээжээсээ зөрж үнэтэй түрээсийн байранд тусдаа гараад нөгөөхөө ганц муу шинэхэн ажилтны цалингаар хүргэх гэж ядаад сүүлдээ эмэгтэй л хүн болсон хойно уурлаж бухимдаад.Тогтвортой ажил олж хий гэсээр байгаад сүүлдээ иймэрхүү байдалтай л сууж байна даа гэж.
Хөөрхий минь нэг  найзтайгаа нийлээд овоо юм хум хийж байсымаа нэг хэсэг хааяаа овоо юм олоод ирдэг хааяаа мярчдаг л байсан болохоос.
Одоо л тэр гороо амсаад яаж ийж байгаад сургуулий нь төгсгий л гэж бодоод байна даа. Цаашдаа бодож төлөвлөсөн юм зөндөө л байна. Гол нь хэн хэн нь залхуу зангаа ялан дийлэх зорилгоо өдөр бүр санаж цаг мөч бүр зорилгынхоо төлөө хичээх хэрэгтэй байна. Хэрэгтэй байна биш хэдэн жилийн дараа би хичээсээн чадсаан гээд сууж байх болноо.

Ингээд юуны төлөө зүтгэж сарвайж байгаагаа бодохоор нэг л сайхан болоод өнөөдрийн бэрхшээл ажлын бухимдал алга болчдымөө сайхан. Ажил дээр бол нэг компани олон толгойтой байх дэмий гэдгийг л харуулж байна даа. Нэг нь нэг юм хэллээ нөгөөх нь даапаалсан тавласан янзтай ийм компани хэдий хугацаанд оршин тогнохыг хэлж мэдэхгүйм даа. Гэхдээ энэ бол миний амьдралдаа гишгээд л гарах нэг шат учраас миний ирээдүйд саад тотгор болохгүй нь лавтай. Жоохон бухимдалтай эрэгцүүлэлтэй л пост боллоо. Гэхдээ хэдэн өдөр сэтгэлдээ бугшаад байсан зүйлээ хагас дутуу ч гэсэн гаргасан болохоор сайхан болчихлоо...

Monday, September 2, 2013

Амьтан болжынаа

Бүтэн сайн өдөр байшин барьж байгаа хүмүүс дээр очиж тусалдаг баатар болоод өдөржин байшингийн дээвэр будцан чинь хамаг бие нуль хөндүүр. Сууж байгаал босох гэж майлж байна ш дээ нээрээ. Нэг босоод хэд алхчуул гайгүй болж байгаан даанч би гэдэг хүн суудал дээрээсээ босох тунчиг дургүй хүн дээ. Хүмүүс шиг гадуур дотуур салхилаад зугаалаад алхана гэж байхгүй ажил дээр орж ирээд суулаа нам хадаатай. осолдохгүй ганц хоёр удаа босч цай хийж ууна. Тэгээл таг. Энэ янзаараа би ч удахгүй бөгсөөрөө 100 бүр 200-н пошиг болох байхөө.
Аа тэгээд нөгөө хөл гуяны өвчин чинь ёстой хэцүү байнаа шатаар өгсөх гэж бараг мөлхжийн. Миний л хөдөлдөггүйн гай байх даа. Хөөрхий минь бас ээж аав нь пропорц сайтайн болохоор хичнээн хөдөлгөөнгүй байсан ч нээх таргалж сүйд болохгүй байгаан. Амархан таргалдаг хүн байсан бол өнгөрөө бүдүүн гахай л болцон байгаа өдийд.

Ай 9 сарын 1 ч надад падлийчгүй болж дээ хөөрхий. Яамар ч наасчр алга болоод удаж байгаан байна. Гадуур гарч автуус унаанд суухгүй болохоор бүүр ч мэдэгдэх юм алга хүмүүсийн амнаас сонсоход л гадуур пиг түгжээ ёстой аймаар байна л гэжийн. Ирэх 7 хоногоос сургалтандаа суух гэж л хэд хоног махийх нь дээ гэж. Заа гэхдээ өөрийнхөө сайн сайхны төлөө бол яваал байна дөө яадын. Энэ жил мэргэшсэнгээ авчуул ч бас л сайхан байна шөө. Гүрийнэ дээ би чаднаа чады шдээ. Айлын хүүхдүүд аваад байхад би яахаараа чадахгүй гэж. Чаджил таараа

Би одоо нэг муухай монгол зантай хүн юмаа. Юмыг дандаа цагий нь тулгаж хийхийн. Эсүүл нэг юм хүлээгээл за тэрийг тэгчүүл дараагийнхийг нь тэгнэ гээл. Яшигтайн бэ яасан. Ажлаа хий л дээ. Хүн харахад нэг л их ажил хийсэн хүн тэгсэн яасан нүүр номдооол, эсүүл янзүрийн болоог уншаал. Хэрэгтэй хэрэггүй юм гүүглэдээл.
Эсүүл чадахгүй юмаа аягүй нухаж хийдийм шиг байгаан учры нь олох гээл шаргуу үзээл байна. Харин нэг гартаа оруулаад хийгээд сурчуул за тэгж байгаад хийнэ дээ гээл явж явж байгаал яг цаг нь болонгуут сүр сар гээл хийчнэ. Уул нь тэгж залхууралгүй цаг цагт нь хийгээд байвал зүгээр санагдхын одоо тэгээд яадын байгаан гэж мэгээд.

Энэ болоогуудаар хэсээд байхаар заримдаа нээх өөртөө гутархымаа. Мундаг мундаг хүмүүс их байнаа гадаадад сурч төгссөн, лаг лаг ажил хийдэг өөрийн гэсэн зорилготой, амьдрал нь баталгаатай болчихсон. Тэгж бодохоор би юу хийгээд байгаан бэ. Удахгүй надад хийх юм олдохгүй хоккейчин болчих ч юм шиг. хэдэн жилийн дараа мундаг хүүхдүүд ирээд би ажилгүй болчих ч юм шиг санагдаад айхын гэнэт. Энэ байдлаа дээшлүүлж чадахгүй байгаадаа өөрийгөө хөгжүүлж чадахгүй байгаадаа дүргүй хүрээд байхын.