Thursday, October 24, 2013

Хмммм

Хүний амьдрал гэж сонин хачнаар дүүрэн байхым даа. Би жоохон байхдаа яг одоо хүмүүс юу хийж байгаа бол гэж их боддог байж билээ. Зарим нь сайхан унтаж, зарим нь ууж идэж, зарим нь төрж, зарим нь үхэж байгаа.
Өнөөдөр би энд байхад маргааш хаана байхыг хэн ч мэдэхгүй. Хэзээ болтол ингэж амьдарч, хэзээ миний амьдрал төгсөхийг хэн ч мэдэхгүй. Дарарарара зааз баахан философдчихлоо өөрийнхөө хэмжээнд. Өнөөдөр чинь сайхан дулаахан налгар өдөр байна. Хавар болж байгаа ч юм шиг. Гэхдээ л удахгүй өвөл болно даарна гэж бодохоос аа яаяа бас л чанга байна шүү. Гэхдээ аливаа юмыг өөдрөгөөр хар гэж саяхан нэг хүний постыг уншсын байна. Тэхээр би хүйтнийг мэдрэх чадвартай байгаадаа, цагаан цасанд дээгүүр шар шар хийтэл алхаж чадаж байгаадаа талархах хэрэгтэйн байна.
Амвдралд янз бүрийн зовлон бэрхшээл байж л байх. Яалтчгүй үхэх өвчин тусаагүй, ойр дотны хүнээ алдаагүй л бол би зовлонтой байна зовж байна гэж бодож шаналах хэрэггүй гэж сүүлийн үед өөртөө баймааргүй их л сэтгэлийн хатаар гэхүү бодох болоод байгаа. Бодвол хөгширч байгаагийн л шинж байх даа энэ ч.
Нөхрийгөө орой найзтайгаа пиво уух гээд гарахад нь араас нь утасдаж ядаргаатахгүй, маргааш нь үглэж яншихгүй байж үзлээ. Их аятайхан юм байна. Хэн хэндээ нервгүй. Эд эсээ үхүүлэхгүй.
Хөдөө явж байгаад машинаа эвдэж үзлээ. Урьдных шигээ яаанаа ийнээ гэж сүр болсонгүй гарах ёстой гарлага гарч байгаан байлгүй дээ гэж бодлоо. Болдог л юм байна. Санасныг бодоход сэлбэг нь хямдхан олдлоо.
Надаас илүү эдийн сонирхолтой гэхүү дэлгүүр хэсэж мөнгө үрэх дуртай нөхрөө мөнгө их үрлээ гэж уурлаж үглэсэнгүй. Тэртээ тэргүй намайг үглэсэн ч үглээгүй ч авах л зүйлс байсан байна. Авсан юмнуудаас нь би идэж ууж хэрэглэж байна.
Өөрөөсөө ч харамлаад авч чадахгүй байсан хувцас хунараа авлаа. Хэрэгцээтэй байгаа юмаа авлаа гээд нээг их муудаад байгаа юм алга л байна. авах л ёстой зүйл учраас.
Ажил дээрээ сууж оройтоод хүний хөл татарсан хойно гартал үйлчилгээнд явдаг машины жолооч залуу ажлаасаа бууж байгаа бололтой инээд алдаад мэндэллээ. Мэндлээд ажил төрлийг асуутал өглөө 6 цагт босоод орой хамгийн эрт нь 10 цагт гэртээ ордог гэнэ. Зөрөөд өнгөрөхдөө өөрийнхөө тухай бодлоо. Энэ хүн өглөө эрт босоод өдөржин жолооны ард суугаад хотын түгжрэлд  яваад орой хүмүүс амрах цагаар гэртээ харьж байгаадаа, ийм ажил хийж байж надаас даруй 3 дахин бага цалин авч байгаадаа бухимдсанчгүй гомдсончгүй. Тэгэхэд би өдөржин шахуу зүгээр сууж, зарим нэг тодорхой үеүүдийг эс тооцвол харьцангуй ажлын ачаалал бага боловч ядарч зүдэрснээ гайхаж цалингаа голж бага байна хүрэхгүй байна гэж үглэдгээ бодоод өөрөөсөө ичиж тэр хүнээс санаа зовлоо.

Иймэрхүү зүйлүүд ойрд толгойд эргэлдээд эцсийн дүгнэлт нь хүн мөнх биш учраас хэтэрхий мөнгөний  төлөө үхэн хатан гүйх нь утгагүй юм байна. Хамгийн гол нь хайртай хүмүүсээ хайрласан шиг хайрлаж, хүнийг хүн гэж харж, эрүүл байж, амьдарсан шиг амьдрах л гол нь юм байна гэж бодох боллоо. Урд нь энэ тухай бодож амьдралдаа хэрэгжүүлж зарчим болгохыг хичээдэг байсан л даа гэхдээ энэ удаад бүр илүү ойлгосон гэх нь ч хаашаа юм зүгээр л тэгж бодогдоод байхын. Нас нь болж байгаан болуу гэнэт ухаан ороод гэхгүй юу түй түй муу ёр. Хэдэн жил ч гэсэн амвд арзайж мэнд мэлтиймээр ганц хоёр ч болтугай хүүхэд шуухад гаргачмаар л байна шд энэчдоо.

Wednesday, October 2, 2013

Ямар аймшигтай юм бэээ

Баахан өвчин зовлон бичих учраас цааш нь уншсаны хэрэггүй байхөө.

Ёооо бүр сонин болчихлоо. Урд нь өчнөөн л юм дуулддаг л байсан тэгсэн одоо юу вээ. Ойр ойрхон ямар олон хүүхэд алдын бээ энэ эмнэлгийнхэн.
Хөөрхий 3хан настай хөөрхөн охиныг яаж чадаж байнаа. Шөнө ажлаа хий гэж эмнэлэг дээрээ хонож байгаа биз дээ эргүү муу дуракууд. Бүр хэлэх муу үг олдохгүймаа. Тэхэд нойроо харамлаад үхчих гээд унтаж байдаг. Бодуул урд шөнө нь архидаад, эсүүл архичин нөхөртөө зодуулаад унтаж чадаагүй болохоороо ажил дээрээ ногоороод унтаж байдын байлгүй муу новшнууд.
Би өөрөө хүртэл тийм үхэж байсан амьтадтай таарч л байлаа.
Би төрөлхийн зүрхний хальс нь цоорхой хүүхэд байлаа. Ээж төрөхдөө мэдсэн ч гэсэн эмч нар нь жижиг цоорхой учраас том болохоороо битүүрчинэ гэсийн гэсэн. Бодуул дээр үед зүрхний хагалгаа хийх багаж тоног төхөөрөмж муу эмч нар нь бэлтгэгдээгүй байсан байх. Одоо бол нэг хоёр настай хүүхдүүд тийм хүнд хагалгаанд орчоод маргааш нь инээгээл гүйж байдын байна лээ.
Тэгсэн чинь миний зүрх том болох тусмаа өвддөг боллоо. Хэг ёг хийтэл хатгадаг заримдаа эвхрээд уначихдаг байсан болохоор 3-р эмнэлэгт үзүүллээ. Тэгтэл нөгөө цоорхой битүүрээгүй бүр томорцон байдын. Эмч нар үзэж байснаа ингэж удаан явбал уушгинд чинь нөлөөлнө. Зүрхний бла бла өөр ямар ямар ч гэнүү өвчтэй болно. Гэхдээ ойрын хэдэн жилдээ зүгээр чи бүр хүндрэхээр нь хагалгаанд ор гэж хуцдын. Тэгээд би бүр хүндрээд хэвтэрт орсон хойноо ирж орхымуу хаашаайн. Тэгсэн мөртлөө надтай хамт хэвтэж байсан охиныг чинийх хүндэрцэн байна монголд хийх боломжгүй гэж тэнэгтсэн байгаам даа.
Ээж бид 2 тэнд үсэрч харайгаад хагалгаанд оруулаад аль гээл хэвтцэн. Одоо нэгэнт битүүрэхгүйгээс хойш хэзээ ухаан алдаж унаад үхэх сэхэх дээрээ тулах вэ гээд хүлээгээд байж байхуу. Тэгсэн чинь намайг эмч нар нь бараг энэ их тэнэг маанагдуу байхаа хагалгаанд орно гээд зөрүүдлээд зүтгээд байгаам даа гэж шоолж нтр.
Тэгээл нэг муу юм хагалгаанд орох өдөр ч боллоо. Тэгсэн яг миний өмнө орсон охин хагалгаагаа дийлэлгүй өнгөрцөн. Манайхан ч бөөн юм болоол бараг намайг ч яаж ч магадгүй гээл бүх хамаатнуудаа цуглуулаал бараг эцсийн замд нь үдэж өгч байгаам шиг л юм болсон.
Үдээс өмнө ороод орой хэдэн ч цагийн үед сэрсийн мэдкү сэрсэн чинь л хамаг бие нил хөндүүр, ухаан санаа орон гаран. Би яалаа хаана байгаа билээ гэж бодоол байж байсан чинь сувилагч ирдийн яажын ийжийн гээл за өндийгөөрэй ус балгачих гээл нэг том балгаад шууд дотор муухайраал хий огиод арагшаа саваад уначдаг байна шд. Өчнөөн удаа ус балгуулж тэгч огисын мэдкүээ. Сүүлдээ би өөрөө айгаад яацын болоо гээд. Сувилагч нь оёогоо задаллаа гэж айгаад. Аз болж тэр өдөр гарч байсан 2 сувилагч ёстой сайн хүмүүс байсан. Тэгж тэгж нэг юм за ерөөсөө болохгүйн байна огиулахын эсрэг ч гэлүү нэг тийм тариа хийе гээд тэрийг хийж байж арай гайгүй болдын. Ёооё ийм тариа мариа байсан бол эртхэн хийж байхгүй яав даа л болж байгаам чинь. Тэгээл жоохон толгойгоо өндийлгөхөөр л ухаан алдаж савж унаал. Инээд ч хүрэх шиг. Урд нь ухаан алдана гэж яадын бол доо нэг үзэхийнсан гэж бодож байсан хүн чинь ёстой жинхэнэ утгаар нь дуртай үедээ ухаан лдаж байгаам даа хаха.
За шөнө боллоо ээлж солигдоод ёстой тамлуулсаан 2 шулам ирээд. Дусал залгаж лаа хийсэн болчоол унтаад өгдийн амар. Тэгсэн байхгүйээ шөнө гол тасартал өвдөөд эгчээ би өвдөөд байнаа гээл аятайхан хэллээ тэгсэн чинь лаа хийцээн жоохон байж байгаад өвдөхгүй болчино гэж байна. Жоохон гүрийлээ би ч уул нь хэр баргийн өвчин даадым даа тэгсэн байхгүйээ бүр болохоо байгаад ёоо ёоо гээд ориллоо яадын цус гэж бодоод тэгсэн нилээн байж байгаад нэг юм ирлээ. тэгснээ хүүеэ зөндөө цус алдцан байна ш дээ эмчийг дуудаарай л боллоо. Өвчүүгээ хадуулаад цээжээ яруулцан ходоодны дээхэн талд хурууны хиртэй гуурс оруулаад доош нь унжуулаад дөрвөлжин саванд дүүжилцэн. Бодуул тэрүүгээр нь муу цус мус янз бүрийн илүүдэл шингэн нь гарч байх ёстойм шиг байна лээ. Тэрүүгээр нь л нилээн их цус гарчхаж л дээ. Тэгж байтал эмч нь ирлээ эртхэн дуудахгүй яасын бээ 600гр ч гэлүү цус алдцан байна ш дээ энэ хүн чинь үхлээ хатлаа л болоод явчлаа. Энд тэндээс юм зүүгээл баахан тариа дусал болоол явцан. За ингээд үхдийн байж ээжтэйгээ л ганц уулзчхымсан л гэж бодогдсон. Гэр мэрийнхэн нь ээж аав нь байнуу гээл гадаа байна байна л гэж байна. тэрүүхэн хооронд ишш муу аав ээж минь өдөржин шөнөжин л гадаа байж дээ гээд өрөвдөөд уйлаад баларсөөн. Тэгж тэгж арай дээрдээд өглөө болгодын. Үүрээр ээж орж ирээд нэг юм тайвшраад гайгүй болсон доо хөөрхий мажийнгаа л алдсан.
Маргааш нь эмнэлгээр дүүрэн зүрхний хагалгаанд орсон охин аягүй муу үхэх гэж байгаа гээд тарцан би од болцон эдр хохо.
Тэгээл сэхээнд 2 хонох байсан чинь 3 хоноол эмнэлэгт 7 хоноол гэртээ харихын бөөн хүслэн болсон амьтан харьсан даа гэж. Ааяаяа тэрнээс хойш дахиж л өвдөхгүй юмшүү эмнэлэгт хэвтэхгүй юм шүү гээд яс махандаа шингэтэл ойлгоод өвлийн хүйтэнд шалдан нүцгэн гүйдэг байсан хүн зузаан зузаан малгай толгой хөвөнтэй өмдтэй л бандаганаал гүйдэг болсон доо.