Sunday, March 30, 2014

Амжилтаа ахиулав хаха

Ямар амжилт гэжүү ууланд алхах хэхэ. Уул нь 10 жилийн найзуудтайгаа хагас сайн өдөр болгон Зайсангаас урагшаа ууланд алхаж байя гэж ярилцсан ч Монголын олон олон баярууд бас нэг нэгнийхээ зав зайг харсаар байтал өвөл нэг удаа гарсан ч дахиж гарч чадаагүй байсын.
Өвөл бол үнэндээ чардайсан дөө нээрээ. Яг дээр нь гарахын өмнө нилээн өгсүүр. Би ч бүр чихэвчээр хөгжим сонсож нэг үзээд, өөрийгөө чи чаднаа гэж зоригжуулж нэг үзээд больёоо гэхийн даваан дээр л гарч байсын. Бууж ирчээд жоохон сууцан чинь бүр хөлөө мэдрэхгүй бадайрцым шиг хаана гишгэж байгаагаа мэдэхгүй байсан гээч.
Өчигдөр яг гарцгаая гэж ярилцаад гарлаа. Өмнөх шигээ үхэл алдсангүй сайхан сэмбийтэл алхаад л гарчихлаа. Уул нь яваагүй нилээн удсым чинь анх алхаж байгаам шиг л байх байх даа гэтэл шаал өөр байлаа. Яваад үзцэн болохоор сэтгэл зүйн бэлтгэлтэй байсын болов уу эсвэл хөл гар арай чангарцын болов уу кк.
Хавар болоод цас хайлж байгаа болохоор уулын цас хайлаад доошоо урсаад мөс болчихож. Өдөртөө нилээн дулаахан байгаа болохоор хүмүүс бүгд л нимгэн хувцсандаа орчихсон пүүзтэй явсан хүмүүс чинь хальтираад жоохон хүндрэлтэй байлаа. Зарим бүр хальтиргаатай газар бол нэг нэгнээсээ зүүгдэж байж л гарлаа. Унахгүйг хичээж байсан ч яалтчгүй нэг удаа бөгсөөрөө ягг хийтэл унаад авсан шүү.
Ууланд алхахаар сэтгэл санаа сэргээд эрч хүчтэй болоод сайхан шүү.
Амралтын өдрөөр дулаахан болохоор хүн ихтэй байлаа. Хүүхдүүдээ дагуулсан хүмүүс, сургуулийн хүүхдүүд зохион байгуулалттай их явдаг болж. Жоохон жоохон 6 7 настай хүүхдүүд тэр хол газар өндөр лүү аав ээжтэйгээ гарчихаад явж байгаа нь үнэхээр бахархмаар байлаа. Нэг үеэ бодвол хүмүүс яаж эрүүл байх яаж өөрийгөө, хүүхдүүдээ чийрэгжүүлэх вэ гэдэг дээр их анхаарал тавьдаг болж. Манай найзын 7 настай хүү аавыгаа дагаад хөөрхөн алхчихаад ирсэн. Яг бууж явахдаа хөл нь өвдөөд өлсөөд байна гээд уйлангаа алдсан эхний удаа аргагүй байх л даа хөөрхөн.
Аа бас хүмүүсийн аюулгүй байдлыг хангаад эмч нар ойрхон байдын байна лээ. Бууж явахад нэг хүн хальтирч унаад хөлөө гэмтээцэн гээд эмч насилктай ирцэн байсан.
Зарим нэг ухамсаргүй хүмүүсийн балгаар ганц нэг хог бас харагдаж л байна лээ. Боломжоороо хуурай хог чихрийн цаасыг ганц нэгийг нь түүж л явлаа.
Би ч нэг үеэ бодвол амралтын өдрийг үр дүнтэй өнгөрөөхийг хичээдэг болоод байгаам шиг нас явсны шинж юм болов уу ккк. Урд нь оюутан байхдаа ч юмуу нэг л их ядарсан хүн үд хүртэл унтаж үхрийн дуунаар сэрдэг байлаа шүү дээ.
Бас хариуцлага гээч юмыг ойлгоод байгаан байлгүй зайлуул. 30 дөхөж байна гэж бодохоор л өөрийгөө юу ч хийгээгүйгээ юу ч амжуулж чадаагүйгээ хараад амжиж нөхөж авахын тулд хичээж байна даа

Sunday, March 23, 2014

Гэрэл рүү тэмүүлэх...

Хүний амьдралд уналтын, сэргэлтийн, ухаарлын, гутралын гээд янз бүрийн үеүд ээлжилж байдаг бололтой. Хэдхэн хоногийн өмнө надад уналтын гутралын үе байсан бол одоо ирээдүйд итгэх итгэлийн, сэргэлтийн үе ирээд байна.

Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээсийн бэ гэдэг шиг намайг ойлгодог дэмждэг өөдрөг байхад тусладаг хүмүүс байсаар байгаад нь талархаж байна. Хэдийгээр одоохондоо өөрчлөлт хийсэн зүйл байхгүй байгаа ч сэтгэл нэг л сайхан байна. Тулгараад байсан хүндрээд байсан асуудлуудыг шийдэх гарц олсондоо тэр ч байж магадгүй.

Түгжрэлтэй замаар шахцалдан бухимдан явах хүмүүсийг хараад уурлах биш тод тусах нарны туяанд нүд гялбаад нөхөртэйгөө ирээдүйгээ ярилцаад явж байхдаа айй амьдрал чи сайхан юмаа гэж хэлмээр санагдахын. Бодуул хавар болоод бүх зүйл гэрэл гэгээтэй болсонтой холбоотой байж ч магадгүй л юм.

Энэ жил яагаад ч юм нэг л сайхан зүйл болох юм шиг зөн совин төрөөд байгаа. Тэр зүйл нь хурдан болоосой ...

Monday, March 10, 2014

Амьдралд ийм юм байх

Яагаад ийм гарчиг бичив гэхээр өнгөрсөн хагас бүтэн сайн буюу эмэгтэйчүүд эрхээ эдэлж байна нэртэй баярын өдрүүдээр болсон үйл явдал бас бус зүйлсээс болоод.
Хадам ээжийг ирсэн үед нөхөртэйгөө муудалцаж зэмлэлийн үгийг хэн хэн нь сонссон. Тиймээ тийм амьдралд ийм зүйл байх л. Би робот биш баярлавал инээнэ, гомдвол уйлна, санаанд нийцэхгүй зүйл гарвал уурлана, бүр болохгүй бол хашгична.
Дандаа инээж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж нэг нэгнийгээ ойлгож амьдрана бла бла. Мэдээж тэгэхийг хичээх боловч үргэлж хиймлээр баг зүүж амьдрах утгагүй мэт.
Би уул нь хэн нэгэнд муу санаж өс санаж муу муухай зүйлээр өөрийгөө цэнэглэдэг муу эмэгтэй биш. Биш гэж өөрийгөө боддог ч байж магадгүй. Оюутан байхад манай деканы хүн өөрийнхөө эрх ашгийг хамгийн түрүүнд тавьдаг, өөрийгөө хамгийн их зөвтгөдөг муу амьтан гэж хэлж байсын. Тэр жишгээр би өөрийгөө муу хүн биш гэж боддог ч байж магадгүй.
Өөр блогууд, нийтлэл уншихаар дандаа л сайн сайхан зүйлээ бичсэн байдаг. Үнэхээр тийм сайн хүмүүс байдын болов уу гэж бодоход бас л сонин. Хамаатны охины блогийг уншихад тийм биш гэдгийг зах зухаас нь мэдсэн. Амьдрал дээр ямар хүн бэ гэдгийг хүүхэд байхаас нь эхлээд мэднэ. Гэтэл бичиж байгаа зүйл нь энхийн цагаан тагтаа. Би ч бас тэгж л бичдэг байсан. Үнэн юм үнэнээрээ сайхан.
Би муу хүн, би муу нөхөртэй хүн. Заримдаа яагаад явж явж таарсан таар шуудай гэгчээр ийм 2 муу хүн таарчдын бол гэж боддын. Миний хувьд гэвэл:

1. Залхуу: Ажлаа дөнгөн данган цагий нь тулган барин хийдэг. Ажлын цагаар хийх ажил байсаар байтал дэмий гиюүрч нет ухаж хэрэгтэй хэрэггүй юм уншиж, хайж өнгөрөөдөг. Яг ид ажлын үеэр дэмий цаг нөхцөөж байхаар эднүүсийгээ хийж байхгүй яаваа гэж өөрийгөө зүхдэг.
Мэргэжлийн шалгалтаа өгч зэрэг ахиулна гэж 2 жил болж байна. Эхний 2 шалгалты нь өгч тэнцсэн боловч худлаа ажил их байна, хугацаа нь болоогүй юм чинь гэсэн шалтгаанаар бэлдэхгүй явсаар энэ хавар хугацаа нь дуусах болчихсон. Эхний 2ы нь ажилгүй байсан тулдаа өдөржин бэлдэж байж арай чүү өгсөн. Гадаад хэл сурна ядаж армаг тармаг англи хэлээ сайжруулы хэнтэй ч чөлөөтэй харьцдаг болы гэж бодож явсаар өчнөөн жил өнгөрсөн бахь байдгаараа. Биеэ чийрэгжүүлий, яваж өглөөдөө эртхэн босоод дасгал хөдөлгөөн хийж байя гэвч гонжийн жоо өглөө нойроо харамлаж харамлаж явах цагаа тулгаж босдог яг хэвээрээ.

2. Муухай ааштай: За энэ бол жинкэн асуудал болж байна даа. Нэг юм бодож төлөвлөчөөд яг тэрүүгээрээ хийхгүй, эсвэл хэн нэгэн саад болохын бол урваганаал, уурлаал яачаад байгаа нь мэдэгдэхгүй хажуудхаа зовооно. Хамгийн наад захын жишээ гэвэл саяны мартын 8ныг яаж тэмдэглэх талаар өөртөө төсөөлөл гаргаад төлөвлөчихсөн байсан чинь хадам дүүгийн хүүхэд ханиад хүрч хадам ээж хөдөөнөөс ирснээр гэрт бөөн хүн бужигнаж төлөвлөгөө нурааскы. Тэрнээс болж 2 өдөр тав тухгүй уур хүрснээр баярын өдрүүдээр нөхөртэйгөө хэрэлдэж өнжив. Энэ уурлах шалтгаан биш гэх гэж байнуу тэгвэл надад шалтгаан болсон л юм даа. Би ямар нэг зүйлийг хийхдээ ялангуяа хоолны шинэ жор туршихдаа гав ганцаараа л хийж байж санаа амардаг. Хүнтэй цуг юм хийнэ гэж байхгүй. Энэ бол багаар ажиллах чадвар байхгүй байгаагийн шинж. Тэр хирээрээ гэрт олон хүн байхад дургүй нэг л тухгүй байдын. Тэр тусмаа хадмынхан байхад бол бас тэ хамаг биенд өргөс ургаал гараад ирж байгаам даа. Энэ бол цэвэр өсөхөөс сурсан үндэсний хүмүүжил л дээ. Намайг жоохон байхад манайд гадны янз бүрийн хүмүүс ч ирдэггүй чимээ аниргүй айл байлаа. Гудамныхаа бүх айлаар орж тоглодог хирнээ манайд л хүүхдүүд ордоггүй тийм л айл байсын. За тэр яахуу.
Уул нь сайхан чийскэйк хийнэ, трубочка хийнэ гээд хамаг орцыг нь аваад тавьчихсан байваа. Гэтэл хадам дүүгийнх хажуу талын байранд байдаг хирнээ байрных нь цонх нар тусахгүй бүгчим байгаагаас хүүхэд нь ханиад хүрээд байна гэдэг шалтгаанаар манайд орж ирээд хэвтчихлээ. Ингээд л ууж уцаар төрөөд явчихаж байгаан. Намайг уурлахаар нөхөр бас дагаж уурлаад 2лаа бөөн өргөс ургуулаад дайн болж хажууд хэн байгааг ч анзаарахгүй архиралдаж байгаам даа.

3.  Өвчин ороомтгой. Энэ муу тал болох уу гэвэл би болгоноо. Багаасаа л янз бүрийн өвчин тусаж ээж аавыгаа зовоодог байсан. Одоо ч ялгаагүй. Амархан ядрана, дархлаа султай, Ядаж байхад хамгийн том зүйл нь хүүхэд гардаггүй. Энэ асуудлаас болоод ямар ч зорилго, тэмүүлэлгүй нэгэн болж хувирч байна. Хэдийгээр нас нь явчхаагүй байгаа ч гэсэн ойр орчны хүрээлэл, хүмүүсийн хэл ам гээд. Дээр нь хүүхэдтэй болвол нөхөр ч бас өөрчлөгдөж амьдралын төлөө арай илүү зүтгэх боловуу гэж бодохын. Өчнөөн ч мөнгө үрлээ, өчнөөн олон эмнэлгээр явлаа. 4 дэх өдөр бас л эмнэлэг явна гээл байж байна. Хүмүүсийг хүсээгүй байхад нь л ирээд байдаг байж надаас яахаараа ингэж харамлаад байдгий нь ойлгохгүй л байна. Муу хүн болохоор төрүүлж өсгөж чадахгүй гээд тэгээд байдын болуу ч гэж бодохын.

За нөхрийн муу талыг дараагийн бичлэгтээ бичий дөө нөгөө л муу зан залхуу хүрчихлээ...