Sunday, March 30, 2014

Амжилтаа ахиулав хаха

Ямар амжилт гэжүү ууланд алхах хэхэ. Уул нь 10 жилийн найзуудтайгаа хагас сайн өдөр болгон Зайсангаас урагшаа ууланд алхаж байя гэж ярилцсан ч Монголын олон олон баярууд бас нэг нэгнийхээ зав зайг харсаар байтал өвөл нэг удаа гарсан ч дахиж гарч чадаагүй байсын.
Өвөл бол үнэндээ чардайсан дөө нээрээ. Яг дээр нь гарахын өмнө нилээн өгсүүр. Би ч бүр чихэвчээр хөгжим сонсож нэг үзээд, өөрийгөө чи чаднаа гэж зоригжуулж нэг үзээд больёоо гэхийн даваан дээр л гарч байсын. Бууж ирчээд жоохон сууцан чинь бүр хөлөө мэдрэхгүй бадайрцым шиг хаана гишгэж байгаагаа мэдэхгүй байсан гээч.
Өчигдөр яг гарцгаая гэж ярилцаад гарлаа. Өмнөх шигээ үхэл алдсангүй сайхан сэмбийтэл алхаад л гарчихлаа. Уул нь яваагүй нилээн удсым чинь анх алхаж байгаам шиг л байх байх даа гэтэл шаал өөр байлаа. Яваад үзцэн болохоор сэтгэл зүйн бэлтгэлтэй байсын болов уу эсвэл хөл гар арай чангарцын болов уу кк.
Хавар болоод цас хайлж байгаа болохоор уулын цас хайлаад доошоо урсаад мөс болчихож. Өдөртөө нилээн дулаахан байгаа болохоор хүмүүс бүгд л нимгэн хувцсандаа орчихсон пүүзтэй явсан хүмүүс чинь хальтираад жоохон хүндрэлтэй байлаа. Зарим бүр хальтиргаатай газар бол нэг нэгнээсээ зүүгдэж байж л гарлаа. Унахгүйг хичээж байсан ч яалтчгүй нэг удаа бөгсөөрөө ягг хийтэл унаад авсан шүү.
Ууланд алхахаар сэтгэл санаа сэргээд эрч хүчтэй болоод сайхан шүү.
Амралтын өдрөөр дулаахан болохоор хүн ихтэй байлаа. Хүүхдүүдээ дагуулсан хүмүүс, сургуулийн хүүхдүүд зохион байгуулалттай их явдаг болж. Жоохон жоохон 6 7 настай хүүхдүүд тэр хол газар өндөр лүү аав ээжтэйгээ гарчихаад явж байгаа нь үнэхээр бахархмаар байлаа. Нэг үеэ бодвол хүмүүс яаж эрүүл байх яаж өөрийгөө, хүүхдүүдээ чийрэгжүүлэх вэ гэдэг дээр их анхаарал тавьдаг болж. Манай найзын 7 настай хүү аавыгаа дагаад хөөрхөн алхчихаад ирсэн. Яг бууж явахдаа хөл нь өвдөөд өлсөөд байна гээд уйлангаа алдсан эхний удаа аргагүй байх л даа хөөрхөн.
Аа бас хүмүүсийн аюулгүй байдлыг хангаад эмч нар ойрхон байдын байна лээ. Бууж явахад нэг хүн хальтирч унаад хөлөө гэмтээцэн гээд эмч насилктай ирцэн байсан.
Зарим нэг ухамсаргүй хүмүүсийн балгаар ганц нэг хог бас харагдаж л байна лээ. Боломжоороо хуурай хог чихрийн цаасыг ганц нэгийг нь түүж л явлаа.
Би ч нэг үеэ бодвол амралтын өдрийг үр дүнтэй өнгөрөөхийг хичээдэг болоод байгаам шиг нас явсны шинж юм болов уу ккк. Урд нь оюутан байхдаа ч юмуу нэг л их ядарсан хүн үд хүртэл унтаж үхрийн дуунаар сэрдэг байлаа шүү дээ.
Бас хариуцлага гээч юмыг ойлгоод байгаан байлгүй зайлуул. 30 дөхөж байна гэж бодохоор л өөрийгөө юу ч хийгээгүйгээ юу ч амжуулж чадаагүйгээ хараад амжиж нөхөж авахын тулд хичээж байна даа

Sunday, March 23, 2014

Гэрэл рүү тэмүүлэх...

Хүний амьдралд уналтын, сэргэлтийн, ухаарлын, гутралын гээд янз бүрийн үеүд ээлжилж байдаг бололтой. Хэдхэн хоногийн өмнө надад уналтын гутралын үе байсан бол одоо ирээдүйд итгэх итгэлийн, сэргэлтийн үе ирээд байна.

Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээсийн бэ гэдэг шиг намайг ойлгодог дэмждэг өөдрөг байхад тусладаг хүмүүс байсаар байгаад нь талархаж байна. Хэдийгээр одоохондоо өөрчлөлт хийсэн зүйл байхгүй байгаа ч сэтгэл нэг л сайхан байна. Тулгараад байсан хүндрээд байсан асуудлуудыг шийдэх гарц олсондоо тэр ч байж магадгүй.

Түгжрэлтэй замаар шахцалдан бухимдан явах хүмүүсийг хараад уурлах биш тод тусах нарны туяанд нүд гялбаад нөхөртэйгөө ирээдүйгээ ярилцаад явж байхдаа айй амьдрал чи сайхан юмаа гэж хэлмээр санагдахын. Бодуул хавар болоод бүх зүйл гэрэл гэгээтэй болсонтой холбоотой байж ч магадгүй л юм.

Энэ жил яагаад ч юм нэг л сайхан зүйл болох юм шиг зөн совин төрөөд байгаа. Тэр зүйл нь хурдан болоосой ...

Monday, March 10, 2014

Амьдралд ийм юм байх

Яагаад ийм гарчиг бичив гэхээр өнгөрсөн хагас бүтэн сайн буюу эмэгтэйчүүд эрхээ эдэлж байна нэртэй баярын өдрүүдээр болсон үйл явдал бас бус зүйлсээс болоод.
Хадам ээжийг ирсэн үед нөхөртэйгөө муудалцаж зэмлэлийн үгийг хэн хэн нь сонссон. Тиймээ тийм амьдралд ийм зүйл байх л. Би робот биш баярлавал инээнэ, гомдвол уйлна, санаанд нийцэхгүй зүйл гарвал уурлана, бүр болохгүй бол хашгична.
Дандаа инээж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж нэг нэгнийгээ ойлгож амьдрана бла бла. Мэдээж тэгэхийг хичээх боловч үргэлж хиймлээр баг зүүж амьдрах утгагүй мэт.
Би уул нь хэн нэгэнд муу санаж өс санаж муу муухай зүйлээр өөрийгөө цэнэглэдэг муу эмэгтэй биш. Биш гэж өөрийгөө боддог ч байж магадгүй. Оюутан байхад манай деканы хүн өөрийнхөө эрх ашгийг хамгийн түрүүнд тавьдаг, өөрийгөө хамгийн их зөвтгөдөг муу амьтан гэж хэлж байсын. Тэр жишгээр би өөрийгөө муу хүн биш гэж боддог ч байж магадгүй.
Өөр блогууд, нийтлэл уншихаар дандаа л сайн сайхан зүйлээ бичсэн байдаг. Үнэхээр тийм сайн хүмүүс байдын болов уу гэж бодоход бас л сонин. Хамаатны охины блогийг уншихад тийм биш гэдгийг зах зухаас нь мэдсэн. Амьдрал дээр ямар хүн бэ гэдгийг хүүхэд байхаас нь эхлээд мэднэ. Гэтэл бичиж байгаа зүйл нь энхийн цагаан тагтаа. Би ч бас тэгж л бичдэг байсан. Үнэн юм үнэнээрээ сайхан.
Би муу хүн, би муу нөхөртэй хүн. Заримдаа яагаад явж явж таарсан таар шуудай гэгчээр ийм 2 муу хүн таарчдын бол гэж боддын. Миний хувьд гэвэл:

1. Залхуу: Ажлаа дөнгөн данган цагий нь тулган барин хийдэг. Ажлын цагаар хийх ажил байсаар байтал дэмий гиюүрч нет ухаж хэрэгтэй хэрэггүй юм уншиж, хайж өнгөрөөдөг. Яг ид ажлын үеэр дэмий цаг нөхцөөж байхаар эднүүсийгээ хийж байхгүй яаваа гэж өөрийгөө зүхдэг.
Мэргэжлийн шалгалтаа өгч зэрэг ахиулна гэж 2 жил болж байна. Эхний 2 шалгалты нь өгч тэнцсэн боловч худлаа ажил их байна, хугацаа нь болоогүй юм чинь гэсэн шалтгаанаар бэлдэхгүй явсаар энэ хавар хугацаа нь дуусах болчихсон. Эхний 2ы нь ажилгүй байсан тулдаа өдөржин бэлдэж байж арай чүү өгсөн. Гадаад хэл сурна ядаж армаг тармаг англи хэлээ сайжруулы хэнтэй ч чөлөөтэй харьцдаг болы гэж бодож явсаар өчнөөн жил өнгөрсөн бахь байдгаараа. Биеэ чийрэгжүүлий, яваж өглөөдөө эртхэн босоод дасгал хөдөлгөөн хийж байя гэвч гонжийн жоо өглөө нойроо харамлаж харамлаж явах цагаа тулгаж босдог яг хэвээрээ.

2. Муухай ааштай: За энэ бол жинкэн асуудал болж байна даа. Нэг юм бодож төлөвлөчөөд яг тэрүүгээрээ хийхгүй, эсвэл хэн нэгэн саад болохын бол урваганаал, уурлаал яачаад байгаа нь мэдэгдэхгүй хажуудхаа зовооно. Хамгийн наад захын жишээ гэвэл саяны мартын 8ныг яаж тэмдэглэх талаар өөртөө төсөөлөл гаргаад төлөвлөчихсөн байсан чинь хадам дүүгийн хүүхэд ханиад хүрч хадам ээж хөдөөнөөс ирснээр гэрт бөөн хүн бужигнаж төлөвлөгөө нурааскы. Тэрнээс болж 2 өдөр тав тухгүй уур хүрснээр баярын өдрүүдээр нөхөртэйгөө хэрэлдэж өнжив. Энэ уурлах шалтгаан биш гэх гэж байнуу тэгвэл надад шалтгаан болсон л юм даа. Би ямар нэг зүйлийг хийхдээ ялангуяа хоолны шинэ жор туршихдаа гав ганцаараа л хийж байж санаа амардаг. Хүнтэй цуг юм хийнэ гэж байхгүй. Энэ бол багаар ажиллах чадвар байхгүй байгаагийн шинж. Тэр хирээрээ гэрт олон хүн байхад дургүй нэг л тухгүй байдын. Тэр тусмаа хадмынхан байхад бол бас тэ хамаг биенд өргөс ургаал гараад ирж байгаам даа. Энэ бол цэвэр өсөхөөс сурсан үндэсний хүмүүжил л дээ. Намайг жоохон байхад манайд гадны янз бүрийн хүмүүс ч ирдэггүй чимээ аниргүй айл байлаа. Гудамныхаа бүх айлаар орж тоглодог хирнээ манайд л хүүхдүүд ордоггүй тийм л айл байсын. За тэр яахуу.
Уул нь сайхан чийскэйк хийнэ, трубочка хийнэ гээд хамаг орцыг нь аваад тавьчихсан байваа. Гэтэл хадам дүүгийнх хажуу талын байранд байдаг хирнээ байрных нь цонх нар тусахгүй бүгчим байгаагаас хүүхэд нь ханиад хүрээд байна гэдэг шалтгаанаар манайд орж ирээд хэвтчихлээ. Ингээд л ууж уцаар төрөөд явчихаж байгаан. Намайг уурлахаар нөхөр бас дагаж уурлаад 2лаа бөөн өргөс ургуулаад дайн болж хажууд хэн байгааг ч анзаарахгүй архиралдаж байгаам даа.

3.  Өвчин ороомтгой. Энэ муу тал болох уу гэвэл би болгоноо. Багаасаа л янз бүрийн өвчин тусаж ээж аавыгаа зовоодог байсан. Одоо ч ялгаагүй. Амархан ядрана, дархлаа султай, Ядаж байхад хамгийн том зүйл нь хүүхэд гардаггүй. Энэ асуудлаас болоод ямар ч зорилго, тэмүүлэлгүй нэгэн болж хувирч байна. Хэдийгээр нас нь явчхаагүй байгаа ч гэсэн ойр орчны хүрээлэл, хүмүүсийн хэл ам гээд. Дээр нь хүүхэдтэй болвол нөхөр ч бас өөрчлөгдөж амьдралын төлөө арай илүү зүтгэх боловуу гэж бодохын. Өчнөөн ч мөнгө үрлээ, өчнөөн олон эмнэлгээр явлаа. 4 дэх өдөр бас л эмнэлэг явна гээл байж байна. Хүмүүсийг хүсээгүй байхад нь л ирээд байдаг байж надаас яахаараа ингэж харамлаад байдгий нь ойлгохгүй л байна. Муу хүн болохоор төрүүлж өсгөж чадахгүй гээд тэгээд байдын болуу ч гэж бодохын.

За нөхрийн муу талыг дараагийн бичлэгтээ бичий дөө нөгөө л муу зан залхуу хүрчихлээ...



Monday, December 30, 2013

Шинэ жил, шинэ амьдрал, шинэ эхлэл, шинэ амжилт

2013 он ерөнхийдөө нам тайвандуу, нам жим өнгөрсөн гэхэд болно. Гэхдээ яахвээ өнгөрч байгаа оноо муулаад яахав сайхан л жил болж өнгөрлөө.

2014 он миний хувьд олон гайхамшигтай зүйл болж өнгөрнө гэж итгэж найдаж, гол нь зөн совин минь хэлээд байна хохо. Маргааш энэ жилийн сүүлийн өдөр тийм болохоор өөртөө захиа бичнэ. Ирэх жил юу хүсэж мөрөөдөж байна, ямар ямар зүйл хиймээр байна, ямар амжилт гаргасан байхнуу тэр бүгдийг тоочиж бичээд ирэх жилийн сүүлийн өдөр өнөөдөр байгаагаасаа хэр өөрчлөгдсөн байна төлөвлөгөө биелсэн байнуу үгүй юу гэдгээ харьцуулна. Энэ санааг Гоолингоогоос хусчихлаа кк. Гэхдээ энэ захиа минь драфт хэлбэрээрээ байхым байгаам хихи.
Урд нь зөн совиндоо найдаж надад сайхан зүйл тохиолдох боловуу гэж амьдардаг байсан бол одоо өөртөө итгэж зүтгэх цаг нэгэнт болжээ гэж.
Би ажилтай юм чинь болоод байна гэж бодоод яваад байх нь олсон дээгүүр явж байгаа циркчин биш хүнтэй агаар нэгэн буй заа кк. Амьдралд юу ч тохиолдож болно гэнэтийн зүйлд бэлэн байх хэрэгтэй гэдэг зүйлийг 2013 он надад бусдаар дамжуулж сайн ойлгуулсан. Тиймээс сайхан амьдрал гол нь баталгаатай амьдралыг бурханд найдаж хүлээх биш өөрөө бий болгох ёстой. Хэдийгээр жилээс жилд миний амьдрал дээрдэж дээшилж байгаа ч гэсэн өөртөө сэтгэл ханаж суух нь утгагүй тэнэглэл юм.
SBN тв-ээр Монгол хүн Монголын бахархал гээд нэвтрүүлэг гарч байнаа. Үнэхээр бахархмаар хүмүүс байхымаа. Google, microsoft, samsung, yahoo гээд л лаг лаг газар ажилладаг. Тэгээд дандаа ахлах инженер, ахлах программист гээд л ёстой муундаг. Урам зориг авмаар. Ёстой айлын хүүхдүүд ийм адтай гэдэг шиг л. Хэдийгээр тэр хүмүүс шиг лаг болохгүй ч гэсэн өөрийнхөө хэмжээнд хөгжиж, тэмүүлж утга учиртай амьдрах хэрэгтэй.

Олон юм яриад ч яахав. САЙН БАЙНУУУУУУ 2014 ОН. МИНИЙ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛИЙГ ҮНЭЛЖ АРААС МИНЬ ТҮЛХЭЖ ТҮРЖ ӨГӨӨРЭЙ. ИРЖ БАЙГАА ОН АМЖИЛТ БҮТЭЭЛ, УРАМ ЗОРИГООР ДҮҮРЭН БАЙХ БОЛНООООООООО. УРАААА ПҮН ПАН ТҮС ТАС...

Monday, December 23, 2013

Хэцүү зүйлүүд

Би энэ блогтоо ерөөсөө дандаа хар бараан юм л бичдэг болжээ. За яахав гоё юмнууды нь тэгж байгаад бичнээ. 2013 он ерөнхийдөө жоохон тиймэрхүү жил болж өнгөрлөө миний хувьд.
Нээх сайхан онцлоод хэлчих ч юм алга. Ажлаа солиод яахав дажгүйээ. Зээлээр ч гэсэн машинтай байртай болсон нь авууштай. Гэхдээ эд хөрөнгө бол түр зуурынх гэдгийг зах зухаас нь ойлгоод байх шиг. Бодвол нас нэмээд хөгширч байгаагийн шинж юм болов уу.

Эхний хагаст нь сайхан зүйл нилээн болсоон болсон. Олон жил хамт байгаагүй эгчтэйгээ хэдэн сар ч болов цуг байсан. 10 жилийн ангийнхантайгаа сургууль төгссөний 10 жилийн ойгоо хийгээд сайхан л байсан. Ажил дээр ч тодорхой хэмжээний ахиц гарсан. Бусад хүмүүсийн хувьд инээдтэй ч удирдах түвшний ажилтай болсон.

Харин сүүлийн хагас жилд нь хэцүү зүйлүүд нилээн их боллоо. Манай 10 жилийн ангийнхан бусад ангийнхнийг бодвол амь нэгтэй гэхиймуу нэгнийхээ жаргал зовлонг хамдаа үүрэлцэж, баяр ёслолоор хамтдаа байхыг хичээцгээдэг.

Юу хэлэх гээд нуршаад байна вэ гэвэл хөдөөгийн жижигхэн сумын сургуулийн тэрүүхэн тэндээ сайн сурлагатай гэсэн хүүхдүүдий нь цуглуулсан жижигхэн сургуулийн хүүхдүүд амь нэгтэй байхаас ч яахав. Гэр орон аав ээж ах дүү гээд бараг бүгдийг нь мэддэг. Өөрийнхөө аав ээжээс дутахгүй бодож явдын бид нар нэгнийхээ аав ээжийг.

Хамгийн сайн найзын минь ээж, аймагтаа төдийгүй улсдаа нэр төртэй мундаг эмч эгч хүний төлөө гээд дуудлаганд явж байгаад архиндаа солиорсон согтуу хар гайгаас болж автын осолд ороод хорвоогоос хальчихсан. Найзыгаа харахаар л өрөвдөөд үнэхээр хэцүү байсан. Найзын минь аав нь бас мундаг эмч хүн. 3 охин нь тэр аав яасан их шаналж байгаа болоо.

Удалгүй дахиад л муу мэдээ. Бас л багын найзын минь ээж мундаг багш хүн зуурдаар өнгөрчихсөн. Орос англи хэлний багш улсдаа тэргүүлдэг 1-р сургуульд багшилдаг байсан. Ээжийгээ үүрд явчихсантай эвлэрч чадахгүй найз минь бор дарсанд шунах болсон. Амьдралаа алдахаас нь өмнө бид нар найзыгаа сэтгэлээр нь өргөж зовлонг хамт туулахыг хичээж байгаа.

Өмнөх шаналалууд мартагдаагүй байхад бүүр ч муу мэдээ. Хорвоо ямар харгис хатуу юм бэ гэдэг үгийг хичээн ч хэлээд яалтайв. Бас нэг ангийн найзын маань хань тархины хавдартай байсныг хожуу мэдээд арга хэмжээ авах хугацаа байгаагүй учраас бас л тэнгэрт хальчихсан. Хэдийгээр дотны найз биш ч гэсэн аавыгаа дуурайсан хөөрхөн хүүг нь харахаар л нулимс гараад байх юм. Найзын маань нөхөр мундаг зураач байжээ. Ёстой л ид хийж бүтээдэг оргилуун үедээ үнэхээр харамсалтай юм. Хэдхэн жилийн хугацаанд үнэхээр их юм хийж бүтээснийг нь фб-ээс нь үзлээ. Монголын төдийгүй гадны том том тоглолтын тайзыг засдаг байж. Бүх л алдар цуутай мундаг хүмүүстэй найзлаж нөхөрлөж хамтран ажиллаж байж.
 Хүн болгон бурхнаас даалгавартай ирдэг гэж өглөөхөн нэвтрүүлгээр сонссон. Бодвол тэр даалгавараа яаравчлан амжуулчихаад явчихсын боловуу гэж бодохын. Найз минь хүүгийнхээ төлөө мундаг тэвчээр гаргаж наанаа зүгээр байгаа юм шиг харагдсан ч цаанаа сэтгэл нь ямар их шаналж зовж байгаа, тэрийгээ хүүдээ ил гаргаж харуулахгүй гэж хичээж байгааг нь мэдрээд үнэхээр хэцүү байнаа. Цэл залуугаараа ингээд өнчрөөд үлдэх гэж. Үнэхээр харамсаад ч барахгүй юм.
Би яагаад ч юм багаасаа хүний жаргал гэхээсээ зовлонг өөрийн эрхгүй тэр хүний оронд өөрийгөө төсөөлж шаналдаг хүүхэд байсын. Одоо ч тэр хөөрхий найзыгаа бодохоор хэд хоног сэтгэл өвдөөд хэцүү байна. Яагаад ийм харгис хэцүү зовлонг тэр жижигхээн 20 гаранхан настай бүсгүй үүрэх ёстой юм болоо. Ханийгаа дуурайсан хөөрхөн хүүгээ харж л сэтгэлээ дэвтээж байгаа байх даа хөөрхий минь. Хүү нь аавыгаа дуурайсан мундаг зураач болоод ээжийгээ жаргаах байхаа итгэж байна.

Monday, November 25, 2013

Чаддагаар нь энд л бичий дөө

Өдөр бүрийг сайн сайхан зүйл бодож эхлүүлий гэж бодоод хэрэгжүүлж байгаа боловч өнөө өглөө тэгж чадсангүй. Өглөө ажилдаа явах гээд гарсан чинь манай урд талын зогсоолын эгч яваагүй машин таглаад тавьчиж. Утас руу нь залгалаа утсаа салгачжээ. Хамгаалагчид хэллээ. Гаражид тавьж байгаа машинуудыг бүртгэл гэсэн халтар хултар урагдсан дэвтрээ хэд дахиж эргүүллээ байдаггүй гэнэ дээ. 90 тоот гэсэн гээд нэг хамгаалагч залууг явууллаа биш байна гэсээр ирлээ. Тэр хооронд утас руу нь залгаад, нэг хамгаалагчийг нь бүртгэлээ шинэчлээч ажлаасаа хоцорлоо бла бла гээд хүлээгээд л байлаа. 30-аад минут өнгөрлөө. Аль хэзээний замынхаа талаас илүүг хороосон байдаг хугацаа. Үлдсэн хамгаалагч өөрөө явлаа. Манай орц руу орж байж байснаа гарч ирээд өө энэ орцонд 90 тоот гэж байдгүйн байна 91-ээс эхэлж байна ш дээ гэсээр гарч ирдэг гэнээ. Нөгөө түрүүнд явуулсан хамгаалагч залуу ямар юмныхаа 90 тоотыг тогшсын мээдкү. Удалгүй нөгөө эгч гараад ирлээ. Та нээрээ арай ч дээ 40 минут хүлээлээ, утсаа нээхэд яадаг байна хүний машин таглаж тавьчаад ингэж болохгүй, чухал ажилтай байхад ажлаасаа хоцорлоо дарара гэсэн чинь хар цагаан дуугүй явж байснаа өө энэ машин уу хэд хоног гарахгүй гэж хамгаалагч нар хэлсий ш дээ гэнээ. Ёооё үнэхээр хэлэх үг олдсонгүй. Ийм хүнтэй юуга ярихав дээ. Хэзээ хариуцлага гээч юмыг ухамсарлаж, хэзээ соёлоо байг гэхэд хүнд гай болохгүй шиг амьдардаг болохын болоо мэдкү.
Би лав хүний машин хааж тавьчаад унтах гэсэн нойр ч хүрэхгүйн байна лээ. Нэг удаа гаражын аман дээр өчнөөн машин хааж тавьчаад орсын. Орохдоо манайх тэдэн тоот шүү бичээд ав миний утас энэ дээр байгаа хүн гары гэвэл шууд залгаарай гэж хэлж хэлж орсон мөртлөө унтах гэсэн нойр хүрдгүй одоохон л дуудах юм шиг санагдаад утас унтарчаагүй байгаа гэж байн байн шалгасаар байгаад өглөө болгоод хамгийн түрүүнд машинаа гаргаж байж санаа амарсан. Би мундаг ухамсартай гэж хэлэх гээд байгаадаа ч биш. Угаасаа хүнд тус болж гийгүүлдгүймаа гэхэд гай болж амьдарч болохгүй шүү гэж сургасан аав ээжийн ач байх гэж боддог.
Тэр эгчийн буянаар ид түгжирдэг цагаар хөдөлгөөнд орж бүтэн 1 цаг ажлаасаа хоцроод ямар ч эрч хүчгүй амьтан л сууж байна даа гэж.
Заза одоо марты. Дахиж ийм явдал болохгүй байгаасай гэж найды.
Өчигдөр орой нэг инээдтэй ч гэмээр юм болов. Гэхдээ бас эмгэнэл л дээ хммм. Нөхөр бид 2 орой 10 өнгөрч байхад дэлгүүр орох гээд гарлаа. Хадам аав ээж 2 Улаан-Үд явж Итгэлт хамбад мөргөнө гээд урд шөнө явсын. Өнөдржин гадуур явж юм бэлдсэн боловч мартсан авч амжаагүй юм байна гээд бидэн 2 гарваа.
Гайгүй том дэлгүүр ортол бас хөөрхөн зайтай. Эхлээд 2лаа алхчы гээд явж байтал гэнэт бид 2-н явж байгаа зүгээс агсан тавьж байгаа хүний дуу хадаж байнаа. Та нарыг бүгдий нь хутгалаад алчы, үр хүүхдүүдтэй чинь бүгдий нь ална гэж орилоод бид 2 өөд өөдөөсөө харснаа ерөөсөө машинтайгаа явы гээд буцаад алхсан чинь нэг хүн араас пижигнэтэл гүйгээд урд гараад гүйчлээ. Эргээд харсан чинь нөгөө хутгатай нөхөр араас гүйж байна шүү орилж чарлаад бид 2 шууд зугтаагаад нөхөн намайг хөтлөөл гүйцэн хаха. Дахиад эргээд хартал Хөөе 2-оо гээд бүр орилоол араас гүйгээд байнаа хамаг байдгаараа гүйгээл орцныхоо тэнд ирсэн чинь ашгүй хүмүүс байна шүү тэгэнгүүт юу ч болоогүйм шиг лаг намбалаг алхаж нтр хаха. Машиндаа ороод үхтлээ инээлээ шд ёооё хутгалуулцан бол яаанаа гэцэн.
Бодоод байхад Монголд амьдрах үнэхээр хэцүү байнаа. Гүйээ тэгээд амьдрахгүй гээд ч яалтай. Өөрөө гадагшаа явна гэж зүтгэсэн ч ээж ааваас визэн дээрээ хар тамга даруулаад зөвхөн монголдоо болцон хүн чинь хаха. Өчигдөр бодуул оюутнуудын 70 буусан байх гэж таамагласан. Энд тэндгүй бөөн бөөн хүүхдүүд дэлгүүрээс архи пиво авцан л байжээсан.

Зааз муухай юм бичихээ болилоо. Өнөөдөр сайхан теннисний өдөр. Нөхөр бид 2 нүүр номны ширээний теннисний клубт бүртгүүлцэн. 2 дахь хагас сайн болгонд тоглодог гэнээ. Түрүүчийн хагас сайнд очиж тоглосон. Гоё юм байна лээ. Байнга тоглодог хүмүүстэй тоглоод байвал хурдан сайжирмаар санагдсан. 3 ширээтэй. 1-р ширээнд лагууд, 2-р ширээнд сайчууд, 3-р ширээнд дундчууд муучууд тоглодын байна лээ. Одоохондоо 3 дээр байгаа удахгүй 1 дээр тоглодог болохын төлөө зүтгэнэ дээ.
Аа бас нэг хэсэг Свийт киченд ороод торт, кексэнд донтоод. Одоо ямар ч байсан баяр ёслолоор гэрийнхээ хоол ундны асуудлыг зохицуулаад байхаар л болсон.
Тэрний дараа бас нэг хоббитсон юм нь юм нэхэх. Эхний ээлжинд хадам дүүгийн охинд малгай ороолт, бойтог нэхэх гээд 2 янзын зүү, хэдэн утас авцан. Өрөөсөн бойтог нэхэгдцэн байгаа хихи. Уул нь хүмүүс бойтгийг бол кино үзэх зуураа л нэхчдэг гэсэн миний хувьд өрөөсөн бойтгийг 2 орой нэхсэн хаха яст мэлхий юмуу хаашаййн.
Дуусчхаараа эндээ нэхсэн юмныхаа, торт хоол ундны зургуудаа оруулнаа.

Monday, November 18, 2013

Өвлийн улиралаа хөөө

Өвөл болоод байгаа ч юм шиг болохгүй байгаа ч юм шиг
Цагаан толгойн хэдэн үсэг хасагдаад байгаа ч юм шиг хасагдахгүй баягаа ч юм шиг
Дугаарын хязгаарлалт болиод байгаа ч юм шиг болихгүй байгаа ч юм шиг
Моби миний утасны төлбөр дээр ажлаад байгаа ч юм шиг ажлахгүй байгаа ч юм шиг
гээд 4 мөр зохиочы ямар чиг л байсан.

Ойрын сонин сайхан гэвэл харшил гэж нэг гайтай хар дуракаас болж хамгийн их үзэн яддаг газар болох эмнэлэгтээ хэд хоног хэвтдийн байна. Хэвтэх ч гэж 10 хонох гэж гүрийсэн боловч сэтгэлийн чин зориг дутсаны улмаас арай гэж 6 хоноод оргох нь халаг зугтааж гарсаан гэж.
Яасан гэхээр нэг орой ажил дээрээ орой суух хэрэг гараад. Орой суухдаа дандаа юм хивэж байх зуршилтайн болохоороо тэр өдөр юу ам руугаа хийнгээ суух вээ гэж бодож дэлгүүрт эргэлдэж байгаад гайт хар сиестагийн самар нүдэнд харагдахаар нь шүүрээд авчихсын.  Тэгээд өлсөж үхэх гэж байгаам шиг бүгдийг нь нэг дор идцийн. Тэгээд орой гэртээ ороол зурагт үзэнгээ дайсны цэрэгтэй тоглоол байжээсан чинь гэнэт нуруу хөл гар жигтэйхэн их загатнаад эхэлдийн байна. Эхлээл тоохгүй энэ яагаад байгаан болоо гээл байсан чинь маргааш өглөө нь нил улаан эрээн божей мой болоол тэгээл яаху баргийн юманд цочирддоггүй хүн чинь заа яадын зус гээл ажилдаа яваал. Орой нь нүүр нүд нь хавдаал. Маргааш өглөө нь шууд мутант болж сэрээл тэгээл эмнэлгийн зүг хөлгийн жолоо залсым даа гэж.
Тэгсэн чинь эмч өөдөөс та чонон хөрвөс гэдэг өвчний хүнд хэлбэрийн оноштой тул манай эрчимт эмчилгээний тасагт тавтай морилнуу гээл вокзалын узель дээр суудаг хүүхний хоолойны тембэрээр хэлээл шууд дусал тариагаар бөмбөгдөөл, онжиго руу клизм шахаал, ходоод гэдэс угаагаал, төрөл арилжуулаал тавьцан.
Хэд хоног л иймэрхүү байдалтай байлаа. Бас тийм амархан зүгээр болдгүй гайтай хар чонон хөрвөс гуай юм даа чи. Ядаж байхад нээх аймшгийн нэртэй. Нэрэндээ таарсан аймшгийн царайтай болгодын байна лээ хүнийг. Одоо хүртгэл шөнө зүүдлээстэй өөрийгөө зүгээр болоогүй байна гээд цочиж сэрж гар мараа харж нтр.
Харин энэ өвчний нэг буян нь энэ өвөл би даарахгүй өвөлжих бололтой хихихи. Даарахаар хүйтний харшил гээд бас ийм юм гардаг гэнээ.  Аав ээж нөхөр хадам аав ээж гээд даарчив даарчив гэсэн хүмүүс. Машинд явахаар даарчина гээд паараа эцэс дээр нь тавьчихын эсрэгээрээ өвлийн хүйтэнд бүтээд үхчиж магадгүй бололтой.

Манай жижигхэн чөөгийгийн төрсөн өдөр өнөөдөр. Ганц ахын минь бурхан нь юм байгаан. Манайхан бүгд хөгширсөн хойноо хүүхэд гаргах ёстой хүмүүс юм байлгүй. 3 хүүхэд нь хүүхэд гаргахгүй байгаад ээж минь санаа нь зовоостой байдаг байсан 2 жилийн өмнө ах хүүхэдтэй болж санааг нь бага ч гэсэн амраасын.
Сахилгагүй, дураараа байгаа гэж дийлдэхгүй нэг хүн байнаа. Хүнийг нэг ч зүгээр суулгахгүй ааниа ааниа гээл гараас зулгаагаастай.  Хөөрхий заримдаа өрөвддийн ганцаараа олон дэнхийсэн том хүмүүсийн дунд байхаар уйддаг байх даа гээд. Удахгүй дүү нар нь гараад ирэхээр гайгүй болох байхаа. Бурхаан дүү нары нь хурдан нааш нь явуул л даа энд нэг хүн уйдаад хэцүүдээд байна ш дээ.