Monday, September 2, 2013

Амьтан болжынаа

Бүтэн сайн өдөр байшин барьж байгаа хүмүүс дээр очиж тусалдаг баатар болоод өдөржин байшингийн дээвэр будцан чинь хамаг бие нуль хөндүүр. Сууж байгаал босох гэж майлж байна ш дээ нээрээ. Нэг босоод хэд алхчуул гайгүй болж байгаан даанч би гэдэг хүн суудал дээрээсээ босох тунчиг дургүй хүн дээ. Хүмүүс шиг гадуур дотуур салхилаад зугаалаад алхана гэж байхгүй ажил дээр орж ирээд суулаа нам хадаатай. осолдохгүй ганц хоёр удаа босч цай хийж ууна. Тэгээл таг. Энэ янзаараа би ч удахгүй бөгсөөрөө 100 бүр 200-н пошиг болох байхөө.
Аа тэгээд нөгөө хөл гуяны өвчин чинь ёстой хэцүү байнаа шатаар өгсөх гэж бараг мөлхжийн. Миний л хөдөлдөггүйн гай байх даа. Хөөрхий минь бас ээж аав нь пропорц сайтайн болохоор хичнээн хөдөлгөөнгүй байсан ч нээх таргалж сүйд болохгүй байгаан. Амархан таргалдаг хүн байсан бол өнгөрөө бүдүүн гахай л болцон байгаа өдийд.

Ай 9 сарын 1 ч надад падлийчгүй болж дээ хөөрхий. Яамар ч наасчр алга болоод удаж байгаан байна. Гадуур гарч автуус унаанд суухгүй болохоор бүүр ч мэдэгдэх юм алга хүмүүсийн амнаас сонсоход л гадуур пиг түгжээ ёстой аймаар байна л гэжийн. Ирэх 7 хоногоос сургалтандаа суух гэж л хэд хоног махийх нь дээ гэж. Заа гэхдээ өөрийнхөө сайн сайхны төлөө бол яваал байна дөө яадын. Энэ жил мэргэшсэнгээ авчуул ч бас л сайхан байна шөө. Гүрийнэ дээ би чаднаа чады шдээ. Айлын хүүхдүүд аваад байхад би яахаараа чадахгүй гэж. Чаджил таараа

Би одоо нэг муухай монгол зантай хүн юмаа. Юмыг дандаа цагий нь тулгаж хийхийн. Эсүүл нэг юм хүлээгээл за тэрийг тэгчүүл дараагийнхийг нь тэгнэ гээл. Яшигтайн бэ яасан. Ажлаа хий л дээ. Хүн харахад нэг л их ажил хийсэн хүн тэгсэн яасан нүүр номдооол, эсүүл янзүрийн болоог уншаал. Хэрэгтэй хэрэггүй юм гүүглэдээл.
Эсүүл чадахгүй юмаа аягүй нухаж хийдийм шиг байгаан учры нь олох гээл шаргуу үзээл байна. Харин нэг гартаа оруулаад хийгээд сурчуул за тэгж байгаад хийнэ дээ гээл явж явж байгаал яг цаг нь болонгуут сүр сар гээл хийчнэ. Уул нь тэгж залхууралгүй цаг цагт нь хийгээд байвал зүгээр санагдхын одоо тэгээд яадын байгаан гэж мэгээд.

Энэ болоогуудаар хэсээд байхаар заримдаа нээх өөртөө гутархымаа. Мундаг мундаг хүмүүс их байнаа гадаадад сурч төгссөн, лаг лаг ажил хийдэг өөрийн гэсэн зорилготой, амьдрал нь баталгаатай болчихсон. Тэгж бодохоор би юу хийгээд байгаан бэ. Удахгүй надад хийх юм олдохгүй хоккейчин болчих ч юм шиг. хэдэн жилийн дараа мундаг хүүхдүүд ирээд би ажилгүй болчих ч юм шиг санагдаад айхын гэнэт. Энэ байдлаа дээшлүүлж чадахгүй байгаадаа өөрийгөө хөгжүүлж чадахгүй байгаадаа дүргүй хүрээд байхын.

No comments:

Post a Comment