Thursday, October 24, 2013

Хмммм

Хүний амьдрал гэж сонин хачнаар дүүрэн байхым даа. Би жоохон байхдаа яг одоо хүмүүс юу хийж байгаа бол гэж их боддог байж билээ. Зарим нь сайхан унтаж, зарим нь ууж идэж, зарим нь төрж, зарим нь үхэж байгаа.
Өнөөдөр би энд байхад маргааш хаана байхыг хэн ч мэдэхгүй. Хэзээ болтол ингэж амьдарч, хэзээ миний амьдрал төгсөхийг хэн ч мэдэхгүй. Дарарарара зааз баахан философдчихлоо өөрийнхөө хэмжээнд. Өнөөдөр чинь сайхан дулаахан налгар өдөр байна. Хавар болж байгаа ч юм шиг. Гэхдээ л удахгүй өвөл болно даарна гэж бодохоос аа яаяа бас л чанга байна шүү. Гэхдээ аливаа юмыг өөдрөгөөр хар гэж саяхан нэг хүний постыг уншсын байна. Тэхээр би хүйтнийг мэдрэх чадвартай байгаадаа, цагаан цасанд дээгүүр шар шар хийтэл алхаж чадаж байгаадаа талархах хэрэгтэйн байна.
Амвдралд янз бүрийн зовлон бэрхшээл байж л байх. Яалтчгүй үхэх өвчин тусаагүй, ойр дотны хүнээ алдаагүй л бол би зовлонтой байна зовж байна гэж бодож шаналах хэрэггүй гэж сүүлийн үед өөртөө баймааргүй их л сэтгэлийн хатаар гэхүү бодох болоод байгаа. Бодвол хөгширч байгаагийн л шинж байх даа энэ ч.
Нөхрийгөө орой найзтайгаа пиво уух гээд гарахад нь араас нь утасдаж ядаргаатахгүй, маргааш нь үглэж яншихгүй байж үзлээ. Их аятайхан юм байна. Хэн хэндээ нервгүй. Эд эсээ үхүүлэхгүй.
Хөдөө явж байгаад машинаа эвдэж үзлээ. Урьдных шигээ яаанаа ийнээ гэж сүр болсонгүй гарах ёстой гарлага гарч байгаан байлгүй дээ гэж бодлоо. Болдог л юм байна. Санасныг бодоход сэлбэг нь хямдхан олдлоо.
Надаас илүү эдийн сонирхолтой гэхүү дэлгүүр хэсэж мөнгө үрэх дуртай нөхрөө мөнгө их үрлээ гэж уурлаж үглэсэнгүй. Тэртээ тэргүй намайг үглэсэн ч үглээгүй ч авах л зүйлс байсан байна. Авсан юмнуудаас нь би идэж ууж хэрэглэж байна.
Өөрөөсөө ч харамлаад авч чадахгүй байсан хувцас хунараа авлаа. Хэрэгцээтэй байгаа юмаа авлаа гээд нээг их муудаад байгаа юм алга л байна. авах л ёстой зүйл учраас.
Ажил дээрээ сууж оройтоод хүний хөл татарсан хойно гартал үйлчилгээнд явдаг машины жолооч залуу ажлаасаа бууж байгаа бололтой инээд алдаад мэндэллээ. Мэндлээд ажил төрлийг асуутал өглөө 6 цагт босоод орой хамгийн эрт нь 10 цагт гэртээ ордог гэнэ. Зөрөөд өнгөрөхдөө өөрийнхөө тухай бодлоо. Энэ хүн өглөө эрт босоод өдөржин жолооны ард суугаад хотын түгжрэлд  яваад орой хүмүүс амрах цагаар гэртээ харьж байгаадаа, ийм ажил хийж байж надаас даруй 3 дахин бага цалин авч байгаадаа бухимдсанчгүй гомдсончгүй. Тэгэхэд би өдөржин шахуу зүгээр сууж, зарим нэг тодорхой үеүүдийг эс тооцвол харьцангуй ажлын ачаалал бага боловч ядарч зүдэрснээ гайхаж цалингаа голж бага байна хүрэхгүй байна гэж үглэдгээ бодоод өөрөөсөө ичиж тэр хүнээс санаа зовлоо.

Иймэрхүү зүйлүүд ойрд толгойд эргэлдээд эцсийн дүгнэлт нь хүн мөнх биш учраас хэтэрхий мөнгөний  төлөө үхэн хатан гүйх нь утгагүй юм байна. Хамгийн гол нь хайртай хүмүүсээ хайрласан шиг хайрлаж, хүнийг хүн гэж харж, эрүүл байж, амьдарсан шиг амьдрах л гол нь юм байна гэж бодох боллоо. Урд нь энэ тухай бодож амьдралдаа хэрэгжүүлж зарчим болгохыг хичээдэг байсан л даа гэхдээ энэ удаад бүр илүү ойлгосон гэх нь ч хаашаа юм зүгээр л тэгж бодогдоод байхын. Нас нь болж байгаан болуу гэнэт ухаан ороод гэхгүй юу түй түй муу ёр. Хэдэн жил ч гэсэн амвд арзайж мэнд мэлтиймээр ганц хоёр ч болтугай хүүхэд шуухад гаргачмаар л байна шд энэчдоо.

No comments:

Post a Comment