Tuesday, August 27, 2013

Кино ший, бас бус

Заа сүүлийн үед хадам ээж, хадам дүү хөдөөнөөс ирээд хэд хоног хоёр гэрийн хооронд л гүйж байх шив. Ядахад яр гэж машин дугаараас хязгаарлацан чинь явган болчоод. Өглөө эрт босож чададгүй 2 чинь яахуу дээ албан хүчээр орой эрт унтаж өглөө эрт босож сурч байна. 7той уралдаал нэг юм баруун гэртээ ирж байна шүү дээ гэж.
Юун 2 гэр вэ гэвэл. Хотын баруун захад байдаг гэр нь миний төрсөн гэр болох аав ээжийн маань гэр. Одоохондоо миний үндсэн харьяалал энд бас ажил энэ гэрээс 5 минутын зайнд байх тул баруун гэртээ ихэнхидээ байхаас өөр аргагүй.
За зүүн захад байдаг гэр бол нөхрийн маань лизингээр авсан 10 жилийн дараа бидний өмч болох гэр юмаа. Хоёр гэрийн хооронд 15 орчим км-ын зайтай гэж байгаа. Тэхээр заримдаа өдөр болгон заримдаа өнжөөд нэг удаа энэ 2-н хооронд явах аялалд гардым даа. Ажил хотын төв рүү нүүчихвэл ч зүүн гэртээ очиход асуудал алга л дөө.
За за кино ший рүүгээ оры. Ойрд ямар кино үзэж байна вэ гэвэл MayRowan-ны өгүүлснээр Аабан бээбэн гэр бүлийг эхлүүлсээн. Харин тийм тууштай үзэж чадахгүй л байна. Гэрийнхээ нетийг салгуулцан чинь одоо ажил дээрээ л үзэхээс өөр аргагүй болж байгаам. Орой ажил тарсны дараа л 7,30 хүртэл 2 ангийг гүйлгэн барин үзэж байна даа. Заримдаа хагас сайнд ажил руугаа орж үздэг гэж байгаа. Мэдээж нөхрийг байхгүй өдөр шүү дээ. Үзээд эхэлсэн чинь дараагийн  ангийг яах бол гэж бодсоор байгаад таархымөө. Том охиныг л хөөрхий их өрөвдөж байна. Хүүхэдтэй болохгүй байх зовлонг сайн мэддэг болохоор.
За яагаад 7,30 хүртэл үздэг вэ гэхээр 7,30-аас Боловсрол дээр Боловсон эрчүүд гэдэг бас нэг дараам гардаг гэжугаа. Анги болгоныхоо эхэнд тэр 4-н паакталж байгаа хэсэгхээн үйл явдал гардын. Тэрийг нь үзэх гээл цагтай уралдаал пир пар гээл гэртээ орно шүү дээ.
Эхэндээ хөөрхөн сонирхолтой байсан. Сүүлдээ байдаг л нэг со драм эр эмгүй усан нүдлээд байхаар нь сүүлийн үед үзэх сонирхол буурч байгаа.
Дараагийн кино бол бас л боловсрол дээр орой 10,30-с гардаг Орос Германы хамтарсан Анна Герман гэдэг кино юмаа. Дайны үед л Германчуудыг хавчин гадуурхаж байгаагаар эхэлсэн байх эхлэлийг нь үзээгүй. Их л алдартай дуучин эмэгтэйн тухай кино. Одоо л нэр алдарт хүрэх гээд л яваад байгаан. Жоохон байхдаа хөөрхөөн охин байсан. Том болоод хүмүүсийн нүдэн дээр дуул гэхэд арчаагүй царайлаад дуулж чадахгүй уйлж байгаа, толгойг нь эргүүлэх гэсэн залуучуудад хууртагдаад сэтгэлээр унаад унжиганаж байгаа нтрт нь жоохон дургүй хүрсэн ч тэр бүхнээ даваад нэр алдарын оргилд хүрэхийм шиг байна лээ цааш нь үзээд л байна даа.
Өө бас нэг кино нь гэвэл бас л Боловсрол юмаа би энэ тв-н улаан фен болцын байх даа. Манай цайны цаг 12,30-с байдаг байхгүй юу. Тэгээд би ороод хоолоо хийж иддэг байхгүй юу. Тэгээд 1-с Наран мандах нутаг гээд монгол кино гардын. Яаж байгаад ч юм нэг л өдөр суваг сольж байсан чинь гарч таараал үздэг болцын. Тэрэн дээр юу гардаг вэ гэвэл залуусын хайр дурлал аав ээжийн эсэргүүцэл, гэнэн тэнэг байвал ямар зүйлд хүрэхэв, нэг алдаа хийсэн хүнийг хүмүүс цаашид сайнаар бододгүй тухай, гэр бүлийн амьдрал салсан нийлсэн гэр бүл гээд сургамжтай зүйл их гарна. Сүхбаатар аймгийн Баруун Урт хотод хийсэн кино. Мэргэжлийн жүжигчдийн ур чадвар, жүжигчин биш энгийн ард иргэдийг тоглуулсан байдал гээд ахуй амьдралыг бодитоор харуулж байгаа нь их таалагдаад байгаа. Хамгийн их таалагддаг юм нь киноны дуу. Манай нөхөр бүр утсан дээрээ татчаад өчнөөн дахиж сонсоно. Би ч эхлээд дуугүй байснаа сүүлдээ наадхаа болилдоо гээд уцаарлаад авна шүү дээ. За за зөндөө урт болчлоо ажил ч тарлаа киноныхоо 2 ангийг ч болтугай үзий.

3 comments:

  1. Би аль 10 жилд байхаасаа л зүүн захаас баруун зах, баруун захаас зүүн зах гэсэн маршруттай байж билээ. Дурсамж сэргэв :)

    Хөөх чи чинь харин ёстой уйгаггүй кино үздэг хүн байна даа, би ёстой нэт-ээс кино татаж үзэж чаддаггүй ш д, үзэж байтал гацаж мацвал тэгээд сонирхол шууд буурна :-Р

    Харин ДВД-ээр бол цуврал кино үзэх дуртай, бүр шөнөжин суугаад цуврал кино дуусгаж үзээд санаа амардаг ш д. ккк

    ReplyDelete
  2. За харин явж тэр дууг нь олж сонсдог хэрэг ээ :)

    ReplyDelete
  3. Өө харин киноны трейлрийг нь үзээл сонирхолтой санагдаал энийг үзнээ гээл суучды шд кк. жоохон завтай байгаа дээрээ хэдэн кино үзий гээд кк.
    Со драм нетээс үзэхэд англи солонгос хэлээ давхар сайжруулах боломжтой юм байна гэж бодоод байгаа шт :)

    ReplyDelete