Monday, March 10, 2014

Амьдралд ийм юм байх

Яагаад ийм гарчиг бичив гэхээр өнгөрсөн хагас бүтэн сайн буюу эмэгтэйчүүд эрхээ эдэлж байна нэртэй баярын өдрүүдээр болсон үйл явдал бас бус зүйлсээс болоод.
Хадам ээжийг ирсэн үед нөхөртэйгөө муудалцаж зэмлэлийн үгийг хэн хэн нь сонссон. Тиймээ тийм амьдралд ийм зүйл байх л. Би робот биш баярлавал инээнэ, гомдвол уйлна, санаанд нийцэхгүй зүйл гарвал уурлана, бүр болохгүй бол хашгична.
Дандаа инээж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж нэг нэгнийгээ ойлгож амьдрана бла бла. Мэдээж тэгэхийг хичээх боловч үргэлж хиймлээр баг зүүж амьдрах утгагүй мэт.
Би уул нь хэн нэгэнд муу санаж өс санаж муу муухай зүйлээр өөрийгөө цэнэглэдэг муу эмэгтэй биш. Биш гэж өөрийгөө боддог ч байж магадгүй. Оюутан байхад манай деканы хүн өөрийнхөө эрх ашгийг хамгийн түрүүнд тавьдаг, өөрийгөө хамгийн их зөвтгөдөг муу амьтан гэж хэлж байсын. Тэр жишгээр би өөрийгөө муу хүн биш гэж боддог ч байж магадгүй.
Өөр блогууд, нийтлэл уншихаар дандаа л сайн сайхан зүйлээ бичсэн байдаг. Үнэхээр тийм сайн хүмүүс байдын болов уу гэж бодоход бас л сонин. Хамаатны охины блогийг уншихад тийм биш гэдгийг зах зухаас нь мэдсэн. Амьдрал дээр ямар хүн бэ гэдгийг хүүхэд байхаас нь эхлээд мэднэ. Гэтэл бичиж байгаа зүйл нь энхийн цагаан тагтаа. Би ч бас тэгж л бичдэг байсан. Үнэн юм үнэнээрээ сайхан.
Би муу хүн, би муу нөхөртэй хүн. Заримдаа яагаад явж явж таарсан таар шуудай гэгчээр ийм 2 муу хүн таарчдын бол гэж боддын. Миний хувьд гэвэл:

1. Залхуу: Ажлаа дөнгөн данган цагий нь тулган барин хийдэг. Ажлын цагаар хийх ажил байсаар байтал дэмий гиюүрч нет ухаж хэрэгтэй хэрэггүй юм уншиж, хайж өнгөрөөдөг. Яг ид ажлын үеэр дэмий цаг нөхцөөж байхаар эднүүсийгээ хийж байхгүй яаваа гэж өөрийгөө зүхдэг.
Мэргэжлийн шалгалтаа өгч зэрэг ахиулна гэж 2 жил болж байна. Эхний 2 шалгалты нь өгч тэнцсэн боловч худлаа ажил их байна, хугацаа нь болоогүй юм чинь гэсэн шалтгаанаар бэлдэхгүй явсаар энэ хавар хугацаа нь дуусах болчихсон. Эхний 2ы нь ажилгүй байсан тулдаа өдөржин бэлдэж байж арай чүү өгсөн. Гадаад хэл сурна ядаж армаг тармаг англи хэлээ сайжруулы хэнтэй ч чөлөөтэй харьцдаг болы гэж бодож явсаар өчнөөн жил өнгөрсөн бахь байдгаараа. Биеэ чийрэгжүүлий, яваж өглөөдөө эртхэн босоод дасгал хөдөлгөөн хийж байя гэвч гонжийн жоо өглөө нойроо харамлаж харамлаж явах цагаа тулгаж босдог яг хэвээрээ.

2. Муухай ааштай: За энэ бол жинкэн асуудал болж байна даа. Нэг юм бодож төлөвлөчөөд яг тэрүүгээрээ хийхгүй, эсвэл хэн нэгэн саад болохын бол урваганаал, уурлаал яачаад байгаа нь мэдэгдэхгүй хажуудхаа зовооно. Хамгийн наад захын жишээ гэвэл саяны мартын 8ныг яаж тэмдэглэх талаар өөртөө төсөөлөл гаргаад төлөвлөчихсөн байсан чинь хадам дүүгийн хүүхэд ханиад хүрч хадам ээж хөдөөнөөс ирснээр гэрт бөөн хүн бужигнаж төлөвлөгөө нурааскы. Тэрнээс болж 2 өдөр тав тухгүй уур хүрснээр баярын өдрүүдээр нөхөртэйгөө хэрэлдэж өнжив. Энэ уурлах шалтгаан биш гэх гэж байнуу тэгвэл надад шалтгаан болсон л юм даа. Би ямар нэг зүйлийг хийхдээ ялангуяа хоолны шинэ жор туршихдаа гав ганцаараа л хийж байж санаа амардаг. Хүнтэй цуг юм хийнэ гэж байхгүй. Энэ бол багаар ажиллах чадвар байхгүй байгаагийн шинж. Тэр хирээрээ гэрт олон хүн байхад дургүй нэг л тухгүй байдын. Тэр тусмаа хадмынхан байхад бол бас тэ хамаг биенд өргөс ургаал гараад ирж байгаам даа. Энэ бол цэвэр өсөхөөс сурсан үндэсний хүмүүжил л дээ. Намайг жоохон байхад манайд гадны янз бүрийн хүмүүс ч ирдэггүй чимээ аниргүй айл байлаа. Гудамныхаа бүх айлаар орж тоглодог хирнээ манайд л хүүхдүүд ордоггүй тийм л айл байсын. За тэр яахуу.
Уул нь сайхан чийскэйк хийнэ, трубочка хийнэ гээд хамаг орцыг нь аваад тавьчихсан байваа. Гэтэл хадам дүүгийнх хажуу талын байранд байдаг хирнээ байрных нь цонх нар тусахгүй бүгчим байгаагаас хүүхэд нь ханиад хүрээд байна гэдэг шалтгаанаар манайд орж ирээд хэвтчихлээ. Ингээд л ууж уцаар төрөөд явчихаж байгаан. Намайг уурлахаар нөхөр бас дагаж уурлаад 2лаа бөөн өргөс ургуулаад дайн болж хажууд хэн байгааг ч анзаарахгүй архиралдаж байгаам даа.

3.  Өвчин ороомтгой. Энэ муу тал болох уу гэвэл би болгоноо. Багаасаа л янз бүрийн өвчин тусаж ээж аавыгаа зовоодог байсан. Одоо ч ялгаагүй. Амархан ядрана, дархлаа султай, Ядаж байхад хамгийн том зүйл нь хүүхэд гардаггүй. Энэ асуудлаас болоод ямар ч зорилго, тэмүүлэлгүй нэгэн болж хувирч байна. Хэдийгээр нас нь явчхаагүй байгаа ч гэсэн ойр орчны хүрээлэл, хүмүүсийн хэл ам гээд. Дээр нь хүүхэдтэй болвол нөхөр ч бас өөрчлөгдөж амьдралын төлөө арай илүү зүтгэх боловуу гэж бодохын. Өчнөөн ч мөнгө үрлээ, өчнөөн олон эмнэлгээр явлаа. 4 дэх өдөр бас л эмнэлэг явна гээл байж байна. Хүмүүсийг хүсээгүй байхад нь л ирээд байдаг байж надаас яахаараа ингэж харамлаад байдгий нь ойлгохгүй л байна. Муу хүн болохоор төрүүлж өсгөж чадахгүй гээд тэгээд байдын болуу ч гэж бодохын.

За нөхрийн муу талыг дараагийн бичлэгтээ бичий дөө нөгөө л муу зан залхуу хүрчихлээ...



1 comment:

  1. Амьдралд асуудал гарах тоолонд маргаж муудаад сайн зүйлд огт хүрэхгүй ээ. Хадам тал чинь танайд ирээд хэдхэн хоноод л буцах юм чинь тэр өдрүүдэд нь инээд хөөртэй, сайхан цайтай хоолтой байж хүндэтгэж харьцвал эргээд та хоёрын амьдралд сайн сайхан нь ирэх болов уу гэж бодож байна.

    Бид хэдий одоо залуу байгаа ч хөгширч чадал барагдсан цагт хүргэн бэрээс нэг тийм хүйтэн уур амьсгал мэдэрвэл хичнээн гомдолтой. Хөөрхий хадам чинь наанаа юм хэлэхгүй ч цаанаа бас гомдож, өөрийгөө л буруутгаж суусан ч байж мэднэ шүү дээ.

    Зочин гийчин ихээр цугалж, хөл хөдөлгөөн ихтэй айлд хүүхэд хүртэл ирэх дуртай байдаг болов уу ч гэж санагдах.

    Сэтгэл чинь олон зүйлд шаналж, өөрийгөө бутуутгаж байгааг чинь ойлгож байна гэхдээ тэр бүхэнд уурлаж, өөрийгөө өрөөлийг загнаж зандараад сайн зүйлд хүрэхгүй бүр л сэтгэл гээчийг хөргөж, холдуулана шүү дээ. Баяр гэдэг ганц энэ жил болоод дуусах биш жил бүр л болдог бас болоогүй байхад нь ч жирийн өдрийг баяр мэт гоёоор өнгөрүүлж болно шүү дээ.

    Саяхан нэг эгчтэй таарсан тэр эгч 10 жил хүүхэдтэй болохгүй явж байгаад гэнэтхэн хүүхэдтэй болсон гэсэн, одоо охин нь хүнтэй суугаад зээг нь гаргаад өгчихсөн аз жаргалтай эмээ яваа. Бүх зүйлд боломж бий гэхдээ магадгүй цаг хугацаа л хэрэгтэй байж мэднэ.

    Хөөрхөн инээгээд цоглог байгаарай

    ReplyDelete