Sunday, March 30, 2014

Амжилтаа ахиулав хаха

Ямар амжилт гэжүү ууланд алхах хэхэ. Уул нь 10 жилийн найзуудтайгаа хагас сайн өдөр болгон Зайсангаас урагшаа ууланд алхаж байя гэж ярилцсан ч Монголын олон олон баярууд бас нэг нэгнийхээ зав зайг харсаар байтал өвөл нэг удаа гарсан ч дахиж гарч чадаагүй байсын.
Өвөл бол үнэндээ чардайсан дөө нээрээ. Яг дээр нь гарахын өмнө нилээн өгсүүр. Би ч бүр чихэвчээр хөгжим сонсож нэг үзээд, өөрийгөө чи чаднаа гэж зоригжуулж нэг үзээд больёоо гэхийн даваан дээр л гарч байсын. Бууж ирчээд жоохон сууцан чинь бүр хөлөө мэдрэхгүй бадайрцым шиг хаана гишгэж байгаагаа мэдэхгүй байсан гээч.
Өчигдөр яг гарцгаая гэж ярилцаад гарлаа. Өмнөх шигээ үхэл алдсангүй сайхан сэмбийтэл алхаад л гарчихлаа. Уул нь яваагүй нилээн удсым чинь анх алхаж байгаам шиг л байх байх даа гэтэл шаал өөр байлаа. Яваад үзцэн болохоор сэтгэл зүйн бэлтгэлтэй байсын болов уу эсвэл хөл гар арай чангарцын болов уу кк.
Хавар болоод цас хайлж байгаа болохоор уулын цас хайлаад доошоо урсаад мөс болчихож. Өдөртөө нилээн дулаахан байгаа болохоор хүмүүс бүгд л нимгэн хувцсандаа орчихсон пүүзтэй явсан хүмүүс чинь хальтираад жоохон хүндрэлтэй байлаа. Зарим бүр хальтиргаатай газар бол нэг нэгнээсээ зүүгдэж байж л гарлаа. Унахгүйг хичээж байсан ч яалтчгүй нэг удаа бөгсөөрөө ягг хийтэл унаад авсан шүү.
Ууланд алхахаар сэтгэл санаа сэргээд эрч хүчтэй болоод сайхан шүү.
Амралтын өдрөөр дулаахан болохоор хүн ихтэй байлаа. Хүүхдүүдээ дагуулсан хүмүүс, сургуулийн хүүхдүүд зохион байгуулалттай их явдаг болж. Жоохон жоохон 6 7 настай хүүхдүүд тэр хол газар өндөр лүү аав ээжтэйгээ гарчихаад явж байгаа нь үнэхээр бахархмаар байлаа. Нэг үеэ бодвол хүмүүс яаж эрүүл байх яаж өөрийгөө, хүүхдүүдээ чийрэгжүүлэх вэ гэдэг дээр их анхаарал тавьдаг болж. Манай найзын 7 настай хүү аавыгаа дагаад хөөрхөн алхчихаад ирсэн. Яг бууж явахдаа хөл нь өвдөөд өлсөөд байна гээд уйлангаа алдсан эхний удаа аргагүй байх л даа хөөрхөн.
Аа бас хүмүүсийн аюулгүй байдлыг хангаад эмч нар ойрхон байдын байна лээ. Бууж явахад нэг хүн хальтирч унаад хөлөө гэмтээцэн гээд эмч насилктай ирцэн байсан.
Зарим нэг ухамсаргүй хүмүүсийн балгаар ганц нэг хог бас харагдаж л байна лээ. Боломжоороо хуурай хог чихрийн цаасыг ганц нэгийг нь түүж л явлаа.
Би ч нэг үеэ бодвол амралтын өдрийг үр дүнтэй өнгөрөөхийг хичээдэг болоод байгаам шиг нас явсны шинж юм болов уу ккк. Урд нь оюутан байхдаа ч юмуу нэг л их ядарсан хүн үд хүртэл унтаж үхрийн дуунаар сэрдэг байлаа шүү дээ.
Бас хариуцлага гээч юмыг ойлгоод байгаан байлгүй зайлуул. 30 дөхөж байна гэж бодохоор л өөрийгөө юу ч хийгээгүйгээ юу ч амжуулж чадаагүйгээ хараад амжиж нөхөж авахын тулд хичээж байна даа

No comments:

Post a Comment