Thursday, August 1, 2013

Өөөөө божоо мойй гэж

Майр сүртэй уулга алдааский. Би гэж хүн нэг шинэ юмтай болохоороо хүрч ядаал, ганц нэгээр нь аажуу тайван үзэж байж л нэг юм танилцхымдаа. Юуны тухай яриад унав гэжүү. Болоогспоотын тухай л. Ааль шинэ он гарахад л банжиг гацаж бариад болохгүй болохоор нь шинэ газар суурьших санаатай энд нэг хашаа хатгаж овоохой босгоод орхисон байсан. Хаа нэг эргэж тойрсон болж холуур гүйсээр байтал хөөрхий зайлуул бүр даавуу туурга нь сэмрээд үжирчихэж.
Өнөөдөр шийдээд гэрээ янзалхаар ханцуй шамлан дайрсны хүчинд арай нэг шинэ дээвэр туургатай болгож авлаа. Одоо энийгээ тордоод сайхан өвлийн байшин бариад авнаа. Цаашдаа дүнхийсэн сайхан 2 давхар хаус болоо ч билүү хэн мэдлээ.
Саяхан бас смаарт нтр утас шөрмөс сонирхдоггүй хүн чинь гарт багтахгүй шахуу том хайрхан авчихсан чинь нөөгөөхдөө хүрч ядаал хүрч ядаал нэг илж тавиад л сууж байна. Нэг л өдөр дайралт хийгээд чамайг ухаад өгийл дөө гээд сууж байх байх.

Энэ бээгийг түр завсарлы. Нилээн удаан болоог бичээгүй сандраад юу бичихээ олж ядаад хэцүүдээд байна. Жоохон гэрэвшээ арилхаар сайхан бичээд бичээд явчнаа яадын надаас өөр хүн уншихын биш ЭНЭ ЗӨВХӨН МИНИЙ ОРОН ЗАЙ АААААААААААУУУУУУУУУУУУ ингээд галзуурсым гэнэ лээ...

No comments:

Post a Comment