Friday, August 2, 2013

Бороотой өдрийн секонд бээгий

Ойрд өдөр болгон бороо хашраажынаа нээрээ. Нэг ширүүн ороол нэг шиврээл гоё ч юм шиг намар болжээ хөөрхий. Удахгүй цас ороол өвөл болно доо. Аая бас л чанга шүү. Манай залуу чи одоо яанаа чиний айдаг өвөл боллоо ш дэ хаха гээл намайг тавлаад байгаан. Яадын бөө би бээрэг даараг л хүн байгааз. Урт удаан өвлийн дараа нэг л мэдэхэд модод нахиалаал бороо шиврээл зун болдым чинь. Нээрээ би тэр нэг хаврын урт өдрүүдэд мод хурдан нахиалаад навч нь гараасай гээд бүр яарчды шд. Бараг өглөө болгон ажилдаа явахдаа хажууд нь очиж харж зогсох нь холгүй. Тэгээл нэг л өглөө моднууд нов ногоон ай зун цаг чи ингээд ирчихлээ гэжүү гээд л сайхан даа.

Хоол хийх нь байтугай бэлдэхээс ч залхуу нь хүрдэг байсан хүн сүүлийн үед хоол унд кэйк мэйкенд донтоод сүйд. Юунаас болсын гэжүү свийт кичнээс л болж байхгүй юу. Ерөөсөө л нүүр номноос салахгүй байдыг болсы шдээ. Янз бүрийн зураг хараал хөөх ийм юм байдаг байхнээ амты нь үзхиймсан хийж үзхиймсан гээл хорхой хөдлөөл байж сууж чадахгүй болж байгаан. Тэрний ачаар овоо ч хэдэн хийж үзээгүй юмаа хийлээ овоо ч хэдэн бор юмаа хоол ундны үнэтэй юманд цааш нь харууллаа.

Яджыхад тэр орц морцны юмнууд нь мангар үнэтэй юмаа. Гэхдээ тэр хэрээрээ бас сайхан л амттай юм болхын.
Ишш муу иж хайрт 2 минь л нэг гололгүй идхийм даа өө ёстой гоё амттай байна гээл. Худлаа ч гэсэн магтаж байхгүй бол энэ нэг юм сэтгэлээр унаад босч ирэхгүй гэж боддым шиг байгаан. Гэхдээ ч манай ээж шударга гар л даа жоохон онцгүй болсон байвал миний охин ийм юм дахиж битий хийгээрэй гээл хэлээд тавьчина.
Аав бол угаасаа амттай шимттэй юманд сайн биш болохоороо ганц нэг амссан болоол идэхгүй байгаан. Махтай юм хийвэл харин гусчаал.
Өнөөдөр нөхрийн гэр лүү явж бас нэг амархан туршилт хийнээ. Хагас сайнд харин ганцаараа байгаа дээрээ ганц 2 туршилт хийж үзэх санаатай. Орцны материал жоохон асуудал болоод байнаа. Өмнөх авсан юмнуудаараа хийгээд дуусцан. Цалин нэг дэхэд бууна гээд байдаг.
Заа яахав болно доо болно. Болгодог л хүүхэн би чинь сэргэлэн сүйхээтэй хүүхэн шүү дээ хихи.


No comments:

Post a Comment