Thursday, August 15, 2013

Дэвшилттэй шүү хөөе

Юу вэ гэжүү аль дээрээс хойш хэрэгжүүлэх гээд л зав гарахгүй ч гэхэд хаашаа юм сэтгэл дутаад байсан л юм байлгүй дээ нэг зүйлээ хэрэгжүүлээд. Айгаад ч гэхиймуу дүлэгнээд ч гэхиймуу байгаал байсын.
Юу гэхээр орлого зарлагын дэвтэр хөтлөх. Хихи
Бидэн хоёр чинь олсон орлогоо ямар ч хяналтгүй үрдэг байлаа ердөө 7 хоногийн өмнө хүртэл.
Тэгээд 2 лаа тийм дэвтэр авч бичиж байя гэж ярилцаад өчнөөн удваа хөөрхий. Өнгөрсөн 7 хоногт нөхрийгөө гадуур дэлгүүр хоршоо орно гэхээр нь нөгөөхөө авчаарай гэсэн харин авчихаж. Санасныг бодоход нилээн хэрэгтэй авууштай эд байна лээ шүү. Бүх орлого зарлагаа жил сараар нь төсөвлөөд гаргачдаг. Зарцуулалтаа хяначдаг, нэгтгээв тайлан байдлаар хийчихдэг.
Одоохондоо шинэ дээрээ тэрүү аль эсвэл тэгж их ухаарвуу нөгөө мөнгийг хайр найргүй цацдаг манай нөхөр төрөл арилжчихаад байгаа шүү дээ.
Авсан юм болгоноо бичээд л хүүе хаая нөгөөдхөө бич гэж намайг шахамдуулаад л.
Бүр өчигдөр хүнсний зах ороод мах ногоо авлаа. Урд нь яадын бээ ахиухныг авчий гээд байдаг хүн чинь мах хиллэсэн чинь хамгийн багыг нь барьж үзээд л энийг л авчы гэж байна. Тэгснээ сонгино байхгүй ш дээ ногоон сонгино авхуу гэсэн чинь жоохон харж зогсож байснаа болы болы шар сонгино байгаа гэж авч байна шүү. Гараад явж байснаа Дэвтэр дээр бичигдэнэ гэж бодохоос л юм авмааргүй санагдаад байна гэж авдаг байна ш дээ. Эвий миний муу хань чинь ийм л ухаантай шүү даа гээд д үнсээд авмаар л санагдаж байлаа. Мэдсэн бол эртхэн авч байхгүй яаваа тэр дэвтрийг.
Гүйэ тэгээд тэрний хэрэгтэйг гайхан бишрээд л байж байна бид 2. Юу гэхээр Дэвтрийн ар талын нилээн хэдэн хуудсан дээр яаж мөнгөө өсгөхүү, яаж санхүүгийн эрх чөлөөнд хүрэхүү, яаж хадгаламж нээж хуримтуулахуу гээд л сайхан сайхан юм их байна хөөе.
Манай хүн чинь тэрийг уншаад л гэгээрээд л сүйд байнаа.
Хүн хэлэхээс нааш гэж одоо ийм л юм хөтөлж жоохон орлого зардлаа хянаж байхгүй бол урсгалаараа хөвсөөр байтал далайд ороод живэх нь байна шүү.
Тэгээд яаая гэж ярилцсан гэхээр уул нь бид 2-ын орлого хүүхэдгүй дангаараа 2 хүний хувьд байр машины лизингээ төлөөд цаана нь хөөрхөн хуримтлуулчих хэмжээний мөнгө илүү гарахаар байгаан. Тэрийгээ мань 2 сайхан үрдэг байсан байх нь.
Тэхээр банкинд хугацаатай хадгаламж нээгээд сар болгон тодорхой хэмжээний мөнгийг тэрэндээ үг дуугүй хийж байх. Энэ бол урт хугацааны страктегийг хэрэгжүүлэхэд хэрэг болох мөнгө юм. Жишээ нь хуримаа хийх, гадаадад аялах, машинаа томруулах, хүүхдийн сургалтын төлбөр гэх мэт. Энэ нь Хас банк байсан нь дээр гэж үзсэн. Хүү нь арай дээр юм шиг байсан. тэгээд юмыг яаж мэдэхэв Хас лотто нтрд нь ороод байр хожчих ч юм билүү кэн мэдлээ.
2-рт. Голомт банкны хадгаламжийн дэвтэртээ хугацаагүйгээр өмнөх хадгаламжаасаа арай бага мөнгийг хуримтлуулж байх. Энэ нь гэнэтийн ямар нэг зүйл эсвэл шаардлагатай зүйлээ худалдаж авах зэрэг зайлшгүй хэрэгтэй зүйлд бэлэн байдлаар байх ёстой юм.
За тэгээд бусад байр машин, хувийн хэрэглээ гэх мэт зүйлд зарцуулагдах юмаа. Эхний 1 2 сардаа ингэж бичээд гаргаад ирэхээр ерөнхий араам нь босоод ирэх байх гэж таамаглаад байгаан. Тэгээд ч цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүйэ гэж ардын сайхан үг байна цаана чинь. Цалин мөнгө ч нэмэгдээд сайхан болно доо болно

2 comments:

  1. Зөв дэвтэр худалдаж авч бас хадгаламж нээх зөв шийдвэр гаргаж байгаад баяр хүргэе! :) Би 1$-ийн зоосон ( 1000 гаран төгрөг ) мөнгийг ерөөсөө хэрэглэдэггүй байнга цааш нь хийж хадгалдаг юм тэгээд жилдээ 800 гаруй доллар цуглуулчихдаг. Харамаанд яваад үрэгдээд байвал жилдээ 800 гаран доллар дэмий зүйлд зарцуулагддагийг мэдсэнээс хойш танил найз нөхөд, дүү нартаа байнга л хэлдэг болсон, бага гэлтгүй хадгалмж бий болгох үнэхээр зөв бас хамгийн хэрэгтэй зүйл шүү.

    Амжилт хүсье та 2-тоо ;)

    ReplyDelete
  2. Хөөх миний муу сараачварыг уншдаг хүн баяс байдын байна. Бүр Цасхан шүү кк.
    Харин тийн би бас 500 100-аас доош дэвгэртийг нэг хайрцганд хийж хадгалдын. Эхэндээ ээж тэрийг харчаад яах гэж мөнгө ингэж хадгалдын бохир заваан гээд байснаа сүүлдээ ээж нь хайрцганд чинь хэдэн 500-т хийций шүү гэцэн явж байсан хэхэ

    ReplyDelete